АНХААРАЛ ТАТСАН ӨМ-ЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН

2024 оны 4-р сарын 9 өдөр

Ойрын өдрүүдэд 2024 оны 34-р хугацааны ӨМ-ын олон улсын үзэслэнгийн цуглаан Хөххотод нижгэр ихээр зохион байгуулагдав.
11-р хугацааны ӨМ-ын тариалангийн машин техник төхөөрөмжийн үзэслэнгийн цуглаан, 21-р хугацааны ӨМ-ын МАА үзэсгэлэнгийн цуглаан, 9-р хугацааны ӨМ-ын ой шугуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн цуглаан, ӨМ-ын тариалангийн талбайн эздийн хурал, тариалангийн машинчлалтын хөгжилтийг судлан ярилцах хурал, ӨМ-ын төхөөрөмжит мал аж ахуйн ярианы тавцан зэрэг арга хэмжээнүүд болжээ.
 Энэ үзэсгэлэнд бүс орон нутгийн нийтийн хэргэлгээний төрөл тэмдэг, тариалангийн материал, ус арвилах усалгаа, ухаалаг тариалан, мал аж ахуйн тариалангийн машин төхөөрөмж, мал тэжээвэр, мал аж ахуй тариалан ой шугуй усан ашиглалтын мэргэжил болон бүтээгдэхүүн, ухаалаг цаг уурын үйлчилгээ, мөнгөн гүйлгээний үйлчилгээ зэрэг 9 том үзүүлэлгийн тойргийг зохицуулжээ.
Үүнд үзүүлэлгийн талбай нь 50мянган кв.м, Хятадын 24 муж хот орны 900 гаруй МАА тариалан ой шугуй усан ашиглалтын аж ахуйлал, ажил үйлсийн нэгж оролцож, 1500 гаруй үзүүлэлгийн байр тохируулав.
Үзэсгэлэнг тойрон үзсэн хүн 60 мянга хүрч, 3-р сарын 28-ны өдрийн үдээс хойш 2 цаг болтол, арилжааны санал бүтсэн хэмжээ 19.6 доншуур юанийг давж, тухайн талбайд 869 төслийг зөвлөлдөн тогтон 5.88 доншуур юаний арилжааны гэрээ бүтэв. Бүртгэлээр 3 өдөр явагдсан үзэсгэлэнгийн цуглаан нь Хөххотын зам харилцаа, зочид буудал, эд барааны гүйлгээ, идээ ундаа, реклам, бараа худалдан авалт, аялал жуулчлал зэрэг ажил төрөлд нийт доншуур гаруй юаний аж ахуйн үр ашиг олхыг дайчилсан байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 65
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313