ШИ ЖИНЬПИН ЛИ ЖЯЧАОГИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ СОНСОВ

2023 оны 12-р сарын 20 өдөр

12-р сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо хүрлэцэн ирж ажлаа тайлагнаж буй Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячаог хүлээн авч уулзан, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын ажлын талаар хийсэн түүний тайланг сонсов. 
Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрөгч нэг жилд Ли Жячао засаг дарга засаг захиргааны онцгой бүсээ удирдан, үүрэг хариуцлагаа ухамсарлан, сайн ажиллаж, үндэсний аюулгүй байдлыг тууштай хамгаалж, Хонконгийн онцгой бүсийн иргэдийн хурлын тогтолцоог өөрчилж, онцгой бүсийн иргэдийн хурлын сонгуулийг амжилттай дуусгаж, цар тахлыг даван туулж, эдийн засгийн сэргэлтийг эхлүүлж, Хонконгийн өвөрмөц байдал, давуу талыг хадгалж, хөгжлийн эрч хүчийг тасралтгүй нэмэгдүүлэн, иргэдэд тулгамдсан хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэж өгсөн нь Хонконгийн хөгжил цэцэглэлт рүү шилжих алхамыг ахиулав. Ли Жячао засаг дарга болон онцгой бүсийн засаг захиргааны ажлыг Төв Хорооноос бүрэн үнэлж байна гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялба

  • Туяа
  • 151
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313