"Цайны зам хээрийн салхи” ОУ-н уралдааны тамирчид Эрээн боомтоор нэвтэрлээ

2023 оны 6-р сарын 9 өдөр

Зургадугаар сарын 7-ны өдөр Монгол улсын  "Цайны зам хээрийн салхи” олон улсын мото спортын 7 дахь наадамд оролцох аялалын багийнхан Эрээний авто боомтоор хил гарахад Өвөр Монголын хилийн шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Эрээний салбар “Бүс ба зам"-ын тусгай гарцаар шуурхай нэвтрүүлжээ.
"Цайны зам хээрийн салхи" уралдаанд Бээжин, Жилинь, Шаньдүн зэрэг 7 муж, хотын 34 мотоциклчин оролцох бөгөөд, багийн гишүүн 42 аялагч явж байна.  2018 онд болсон олон улсын мото спортын "Цайны зам хээрийн салхи"  4 дэх удаагийн наадамд оролцож байсан Бээжингийн Тү Чанхун Монголд очиж ахин уралдахаар сэтгэл догдлон морджээ.
Аялалын багийн гишүүдийн болон мотоциклийн мэдээллийг түрүүлэн бүртгэж, “Бүс ба зам”-ын тусгай гарцаар шуурхай нэвтрүүлж, цаг хугацаа хэмнэж өгсөнд талархаж байна гэж жуулчлалын компанийн ахлах Сүнь Хао хэлсэн байна.
Эрээн хотын боомт зорчигч тээвэр сэргээсэн өдөр 800 гаруй хүн хил нэвтрүүлж байсан бол эдүгээ өдөрт дунджаар 4500  хүн хилээр орж гарч байна. Өчигдрийн /6 сарын 7/ байдлаар Эрээн боомтоор нийт 400 мянган хүн, 78 мянган машин унааг хилээр нэвтрүүлээд байна.  
Эрээний хилийн шалгалт хорио цээрийн ерөнхий газрын Хилийн шалгалтын хэлтсийн дарга Лю Чанхао хэлэхдээ, Хятад Монголын хил дамнасан аялал жуулчлал хурдацтай сэргэж буй өнөөгийн нөхцөлд бид жуулчлалын групптэй холбогдож, хилээр шуурхай нэвтрүүлэх гарц бэлэн болгож тав тухтай үйлчлэхийг зорьж байна гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 170
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313