Ши Жиньпин Хятадын Ардын Их Сургуульд ажиллалаа

2022 оны 4-р сарын 26 өдөр

Залуучуудын баяр ойртож байгаатай холбогдуулан ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 04-р сарын 25-ны өдөр Хятадын Ардын Их Сургуульд зочилж, үзэл суртлын хичээлийн ухаалаг танхим, музей, номын сантай танилцжээ. Тэрбээр тус сургуулийн сургалт судалгааны үр дүн, сургалтын бүтцийн шинэчлэлт, сурвалж бичгийг хамгаалан ашиглаж буй байдал болон онолын судалгааг бодит хэрэглээнд шилжүүлэх зэрэг ажлуудтай танилцан, багш сурагчдын семинарыг даргалан зохион байгуулсан байна..  
Ши Жиньпин Намын Төв Хорооны нэрийн өмнөөс залуучуудад баярын мэнд хүргэж, Хятадын Ардын Их Сургуулийн нийт багш, оюутан, ажилчид чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн залуучуудад хандан намын сургаалийг тууштай баримталж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хичээж зүтгэн, орчин үеийн залуучуудын үлгэр жишээ болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Ши Жиньпин дарга: 
"-Юунд зориулж, ямар хүнийг хэрхэн, яаж бэлтгэх нь боловсролын үндсэн асуудал байсаар ирсэн. Намын удирдлага, Марксизмын чиг баримжааг баримталж, нам, ард түмний үйл хэрэгт тууштай зүтгэж, хүнээ төлөвшүүлэх, ёс суртахууныг төлөвшүүлэх, үндсэн зорилтыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Мөн үндэстнийхээ өв, уламжлалыг хадгалж, Хятадын эх газарт Хятад үндэстний онцлогтой дэлхийн жишигт нийцсэн их сургууль байгуулах шинэ замыг эхлүүлнэ. Олон залуучууд социалист нийгмийн үндсэн үнэт зүйлийг ухаарч, идэвхтэй ухуулагч, үлгэр жишээ нэгэн байж, түүхээсээ суралцаж, тэднээс үлгэр дуурайлал авах хэрэгтэй. Ингэснээр Хятадын үндэстний агуу сэргэн мандалтыг биелүүлэх цаг үеийн урсгалд бид шаргуу ажиллаж, зоригтой урагшлах болно" гэж хэлэв. 
БНХАУ-ын Ардын Их Сургууль нь Шанбэй нийтийн сургууль нэртэйгээр 1937 онд Японы эсрэг дайны галд мэндэлсэн бөгөөд Хятадын Коммунист Намын үүсгэн байгуулсан анхны их сургууль юм. Тус сургуулийг "Хятад улсын хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны дээд боловсролын салбарын туг далбаа" хэмээдэг. Учир нь Хуабэйн холбоот Их Сургууль, Умрадын Их Сургууль, Хуабэй Их Сургууль зэрэг сургуулиудтай урт хугацааны турш хамтран ажиллаж марксист сургаал, хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний бүтээлүүдэд анхаарч ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: http://www.solongonews.mn Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Яргуй

  • Туяа
  • 365
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313