4-р сарын 24-нд сансар судлалын өдөр тохиолоо. Хятад улсад тус өдрийг 7 дох жилдээ тэмдэглэн, сансар судлалын салбар дах томоохон ололт, амжилтуудаа дүгнэж байна. Жишээлбэл эх дэлхийгээс 400 километр зайтай тойрог замд Тяньхэ үндсэн бүхээгт сансрын нисэгчид хоёр удаа ажилласан бөгөөд задгай сансарт гарч, энэ жилдээ сансрын станцыг байгуулах гэж байна. Түүнчлэн 36000 километрийн тойрог замын өндөрлөгт Бэйдөү хиймэл дагуул GPS үйлчилгээгээр хангаж, эх дэлхийгээс хэдэн зуун сая километрийн тэртээ Жүрүн аппарат ангараг гарагт ажиллаж байна. Мөн энэ онд нийт 60 гаруй удаагийн хөөргөлтийн үүрэг үйлдэх төлөвлөгөөтэй байгааг Хятадын Сансар судлалын үндэсний газраас мэдээллээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Яргуй