2022 оны Хятадын ХАА-н хэтийн төлөвийн хурал Бээжин хотод саяхан болж өнгөрлөө. Хурлын үеэр "Хятадын ХАА-н төлөв байдлын тайлан (2022-2031)"-г танилцуулсан ба тус тайланд ирэх 10 жилд Хятадын ХАА-н хөгжил, дэвшил улам бат бөх байхыг тусгажээ.
ХАА, хөдөө тосгоны яамны орлох сайд Ма Юшян хэлэхдээ "Хятадын үр тарианы хэмжээ долоон жил дараалан 1 триллион 300 тэрбум триллион коттен давж, үр тарианы нөөц арвин хэвээр байна. Одоогийн байдлаар өвлийн улаан буудайн суулгацын ажил төсөөлснөөс илүү ахицтай буюу мах, өндөг, сүү, загас, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг "Хүнсний ногооны сагс"-ын үйлдвэрлэл тогтвортой, баталгаатай байна".
Цар тахлын нөлөөгөөр газар тариалангийн материалын үнийн өсөлт, гахайн үржил хорогдсон зэрэгтэй холбогдуулан ХАА, хөдөө тосгоны яам, холбогдох газруудтай хамтран үйлдвэрлэл, борлуулалтын харилцаа холбоог бэхжүүлж, тээвэрлэлтийг жигдрүүлжээ. Тэрбээр мөн "Хүнсний үйлдвэрлэлийг хангах тал дээр тариаланчдад нэг удаагийн нөхөн олголт олгох замаар будаа, улаан буудайн худалдан авах доод үнийг зохих хэмжээгээр нэмэгдүүлж, тариачдын орлогын хүлээлт тогтворжино" гэдгийг онцоллоо.
Гахайн аж ахуй нь улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаатай холбоотой байдаг. "Гахай үржүүлэх үндсэн бодлогыг тогтворжуулж, тариаланчдын үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулахад чиглэж, гахайн аж ахуйн хүчин чадлыг үндсэнд нь тогтвортой байлгахаар зорьж байна. Тус зорилгын хүрээнд "ХАА-н сүлжээний хяналт-шинжилгээ, урьдчилан сэргийлэх тогтолцоог эрчимжүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Ингэснээр Хятадын ХАА-н хэтийн төлөвийн хурлыг дэлхийн ХАА-н хамтын ажиллагааны бренд болгох юм.
Эх сурвалж: http://www.solongonews.mn/content/read/48971.htm
Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Яргуй