Бээжингийн цагаар 2022 оны 04-р сарын 16-ны өдрийн 09 цаг 56 минутад Шэнь Жөү-13 нисэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээг амжилттай газарджээ. Сансрын нисэгч Жай Жыган, Ван Япин, Е Гуанфү нарын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд ийнхүү Шэнь Жөү-13 нисэгчтэй сансрын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа амжилттай болсныг мэдэгдэж байна.
09 цаг 06 минутад Бээжингийн сансрын нислэгийн удирдлагын төв буцах команд өгч, Шэнь Жөү-13 нисэгчтэй сансрын хөлгийн тойрог замын бүхээг болон буцах бүхээг амжилттай салж буцах замдаа орсон байна. Буцах бүхээг амжилттай газардсаны дараа аврах баг, тусламжийн тасгийнхан нэн даруй буултын цэгт хүрч нисгэгчдийн биеийн байдлыг шалгаж, тусламж үзүүлжээ.
Тус сансрын хөлөг 2021 оны 10-р сарын 16-нд хөөрч, гурван сансрын нисэгч сансрын станцад 6 сарын турш ажилласнаар, Хятадын сансрын нисэгчдийн тойрог замд тасралтгүй нислэг үйлдсэн шинэ дээд амжилтыг тогтоов. Тэд сансарт ажиллах явцдаа хоёр удаа “Сансрын хичээл” хийжээ.
Эх сурвалж: http://www.solongonews.mn Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Гялбаа