4-р сарын 11-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хайнань мужийн Ү Жи Шань уулын хормойд орших Шүймань шянгийн Мао-на тосгонд зочилж, Ли үндэстний амьдрал ахуйтай танилцаж, тосгоны удирдах боловсон хүчин, ард иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа.
Энэхүү уулзалтын үеэр Ши Жиньпин "ХКН-ын хамгийн гол зорилго, хүлээсэн үүрэг бол ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх юм. Намын удирдах боловсон хүчин өөрсдийн эрх ашгийн төлөө бус, харин иргэдээ сайхан амьдруулахад бүх чадлаараа хичээх хэрэгтэй”. Энэ хүрээнд бид чинээлэг нийгмийг бүтээх зорилтоо биелүүлэн, цаашид хамтдаа аз жаргалтай амьдрахыг эрхэм зорилгоо болгож байна. Тиймээс хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэхдээ юун түрүүнд хөдөө тосгоноо салбар бүрээр нь хөгжүүлж ядуурлаас ангижруулах хэрэгтэй" гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Гялбаа