Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Дорнод аймагт ажиллах үеэрээ ард иргэдтэй уулзалт хийж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.Ерөнхийлөгч Х.Батттулга уулзалтын эхэнд, “Ерөнхийлөгчийн тангараг өргөөд зургаан сар болж байна. Өнгөрсөн хугацаанд нэлээн хэдэн зүйлс амжууллаа. Та бүхэн мэдэж байгаа байх. Тулгамдсан асуудлуудаар хэд хэдэн чуулган хэлэлцүүлэг зохион байгуулж, цаг үеийн асуудлаар цөөнгүй байгууллагын удирдлагуудтай уулзах гэх мэт ажлууд хийж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан та бүхэнд мэдээлэл хүрч байгаа гэж бодож байна” гэсэн юм.
Иргэд Ерөнхийлөгчөөс сонгуулийн үеэрх амлалт, төр засгийн өнөөгийн бодлогын талаар асууж, бас олон зүйл дээр саналаа хэлсэн юм.
Тэрбээр, сонгуульд нэр дэвшихдээ бүх өр зээлийг нэг удаа чөлөөлнө гэсэн амлалтынх нь талаар иргэд асуухад “Тэгж амлаагүй, боломж бий” гээд цэргүүдийг гурван жилийн хугацаанд цалинтай ажиллуулж, ажилчин арми бий болгох, өөрийн санаачилсан аялал жуулчлалын төслийнхөө талаар ард иргэдэд танилцуулав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуульд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж буйгаа ч тэрээр ярьсан юм.
Ард иргэдээс тэтгэвэр нэмэгдсэнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна, бензин шатахууны үнийн хөөрөгдлийг хэрхэн шийдэх, газрын тостой учир үүнийг түшиглээд нефть боловсруулах үйлдвэр барих боломж Дорнод аймагт байгаа учир төрийн тэргүүний хувиар энэ ажлыг эхлүүлж дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Мөн Дорнод аймагт төрийн тэргүүн ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн удирдлага дараах хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Тус аймгийн ИТХ-аас 2014 онд “Газар тариалангийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан байдаг. Одоо ашиглаж байгаа 100 мянган га тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-д хүргэх зорилт дэвшүүлж, тариалангийн зориулалтаар ашиглах боломжтой атар газрын судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Атар газрыг тариалангийн талбайд шилжүүлэх асуудлыг аймгийн Засаг даргаас салбарын сайд хүртэлх шат шатны байгууллагад хэд хэдэн удаа хүргүүлж байсан ч шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн гэнэ. Иймд Тариалангийн тухай хуулийн 5-р зүйлд заасны дагуу Баянтүмэн, Булган, Матад, Халхгол, Чулуунхороот сумын нутагт нийт 53.5 мянган га атар газрыг тариалангийн талбайд шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн Дорнод аймаг нь байгалийн болон түүх соёлын дурсгалт газрууд олонтой, хөрш хоёр улстайгаа хиллэдэг, газар зүйн байршлын хувьд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөцтэй тул тус бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.
Монгол Улсын экспортлож буй газрын тосны 93 хувийг Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрээс олборлож байгаа боловч байгаль орчныг нөхөн сэргээх, орон нутгийн иргэд, аймаг, сумын хөгжилд үзүүлэх үр өгөөж хангалтгүй байсаар ирсэн. Тиймээс “Газрын тосны тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг үндэслэн “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ” гэж заасны дагуу уг 30 хувийг аймгийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ иргэд уламжлав.
Дорнод аймаг нь ОХУ-тай 238 км төмөр замаар холбогддог. Улсын Их хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам баригдсанаар ажлын байр нэмэгдэж, хөдөө аж ахуй, уул уурхайн салбар эдийн засгийн эргэлтэд орж, олон улсын транзит тээвэр хөгжиж, улс, бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ. Тиймээс Төрийн тэргүүнийг дээрх ажлыг эрчимжүүлэхэд анхаарахыг ч хүссэн юм.
Чойбалсан хотын Дулааны цахилгаан станц нь 36 мВт-ын хүчин чадалтай, Дорнод, Сүхбаатар аймгийн болон уул уурхай, газрын тосны салбарт хэрэгжиж буй төслүүдийг эрчим хүчээр хангадаг. 2016 оноос цахилгааны ачаалал нь хүчин чадлаасаа давсан юм. 2015 оны 12 дугаар сараас Сүхбаатар аймгийн цахилгаан эрчим хүчний ачааллыг салган төвийн эрчим хүчний системд холбосон боловч ачаалал улам өсөн нэмэгдсээр өнөөдрийн байдлаар дээд хүчин чадлаасаа давсан ачааллыг үүрч байна. Өргөтгөлийн ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхгүй бол Дорнод аймаг төдийгүй зүүн бүс нутаг эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж, цаашид бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх боломжгүй болж, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхай, газрын тосны компаниуд эрчим хүчний эх үүсвэр барих, импортоор авах асуудлыг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж байгаа тул өргөтгөлийн ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тавилаа.
Дорнодын иргэд ийн олон зүйлийн саналыг Ерөнхийлөгчид тавьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш өглөө Сүхбаатар аймагт ажиллахаар мордоно.

Д.Дэлгэрмаа