03 дугаар сарын 30-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин нийслэл Бээжин хотноо мод тарих сайн дурын үйл ажиллагаанд оролцлоо. Тус үеэр Ши Жиньпин дарга хэлэхдээ.
"ХКН-ын XVIII их хурлаас хойш миний бие 10 жилийн турш нийслэлийн мод тарих сайн дурын ажилд оролцож байна. Үүгээрээ “Үзэсгэлэнт Хятад улс”-ын бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулаад зогсохгүй хүн бүрт, ялангуяа өсвөр үеийн залуучуудад байгаль, эх дэлхийгээ хайрлах, ногоон байгууламжаа хамгаалахыг уриалж байгаа юм. Эх орны маань тэнгэр нь хөх, уул нь ногоон, ус нь тунгалаг, байгаль нь сайхан байхын төлөө хамтдаа, өнө мөнхөд зүтгэх ёстой" хэмээв.
Эх сурвалж: http://www.solongonews.mn/content/read/48733.htm Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Яргуй