Хаврын хугас нь Хятадын нарны хорин дөрвөн улирлын дөрөв дэх улирал юм. Өнөөдөр буюу 03-р сарын 20-ны өдөр хаврын хугас болдог.
Өдөр шөнийг 12 цагаар хагаслаж, хаврын уриас зуны улирал болтол гурван сарын хугацааг тэгшлэн хагасладаг болохоор хаврын хугас хэмээн нэрлэжээ.
Хаврын хугас нь одон орон судлалд ихээхэн ач холбогдолтой. Дэлхийн бөмбөрцгийн өмнө умард хэсгийн өдөр шөнийг тэгшээр хагаслаж, энэ өдрөөс хойш нарны шууд тусгал дэлхийн бүслүүрээс бөмбөрцгийн хойд хагас уруу шилжиж хойд хагаст өдөр урт, шөнө богино болж эхэлдэг.
Хаврын хугасын дараа цаг агаар дулаарч, бороо хур нэмэгдэн, нарны тусгал урт болдог зэрэг уур амьсгалын тодорхой шинж чанартай. Хаврын хугасын үеэр Хятад улсад цаасан шувуу нисгэх, хаврын ургацын ногоо идэх, өндөг зогсоох тоглоом наадах зэрэг уламжлалт зан заншилтай байдаг.
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв. Хөлөнбуйр өдрийн сонин. Яргуй