Хятадын CCTV-ийн алдартай "Амьдралын замд" олон ангит кино үзэлт болон шүүмжлэгчдийн үнэлгээгээр ялалт байгууллаа.
Хагас зуун жилийн өмнөх Хятадын нийгмийн өөрчлөлтийг тусгасан тус кино нь тухайн үеийн ард түмний аж амьдрал, нийгмийн янз бүрийн давхарга, тэдний үзэл санааг сайн шингээжээ. Кинонд хүнд зовлон тулгарсан ч мөн чанартаа итгэл найдварын гэрэл үргэлж асаалттай байдгийг харуулдаг. Шулуун шударга Жоу Бин И, ухаалаг, эрх чөлөөт Жоу Рон. Зүүн хойд Хятадын Жи Чүнь мужийн иргэний нийгэмлэгийн зөрүүд Жоу Бин Күн нарийн амьдралын жаргал, зовлонг өгүүлсэн нь "Амьдралын зам" ямар төсөөлөшгүй үйл явдлаар дүүрэн байдгийг ойлгуулсан. Ли Лугийн найруулсан, Лян Сяошэнгийн ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээсэн "Амьдралын замд" олон ангит киноны ерөнхий продюсероор Хятадын Мао Дуны утга зохиолын шагнал хүртсэн Ван Хайлин, Ван Даюу, кино зохиолчоор Лэй Жяин, Сүн Жя, Ин Тао нар ажиллажээ.
Найруулагч Ли Лу тус бүтээлийг тодорхойлохдоо: "Дүр, түүхэн баримтууд нь хоорондоо зохицсон бөгөөд халуун дулаан, бодитой, хурц, сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж чадсан.Энэхүү уран бүтээл өдөр тутмын амьдралын хүүрнэл зүйн аргаас үүдэлтэй ба энгийн хүмүүсийн түүхийг ашиглан цаг үеийн байдлыг харуулсан нь эхнээсээ дуустал үзэгчдийн сэтгэл хөдлөлийг хөвөлзүүлдэг" хэмээжээ.
Эх сурвалж: http://www.solongonews.mn,Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Гялбаа