Тэнгэрийн амьтан гэгдэх хун шувууг дэлхийн олон орны хүмүүс хайрлан хамгаалж, Умардын овог ястнууд өвөг дээдсээ хэмээн шүтэж дээдэлдэг. Өвөр монголын өөртөө засах орны Баарин баруун хошууны Баарин нуурын дэнж дээр хаврын эхэнд олон хун амарч, тэнхэрч аваад умар зүг нисдэг. Намрын сэрүүн орох үеэр умард орноос өмнө тийш буцах үедээ мөн энд ирж амардаг. 2021 оны 11-р сард нэг бяцхан хун өмнө зүг буцах сүргээсээ хоцорч Баарин нуурын харзны усанд өвөлжсөнийг ойр орчмын малчид зурагт буулган интернэт дээр байршуулсан нь олон хүний анхаарлыг татжээ. Судлаачид тухайн газарт судалгаа, шинжилгээ хийн -21 градусын хүйтэнд хун хэрхэн амьдарч буй тухай гайхширч байлаа. Түүнийг ямар шалтгаанаар сүргээс хоцорсон нь олны гайхшралыг төрүүлж одоо умар зүг нүүдэллэхийг нь олон хүн хүсэн хүлээж байна. Өнчин ганган нисэн дүүлж умард орны хүйтнийг даван туулж чадсан түүний зориг хүч юутай гайхалтай билээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Яргуй