“Бээжин-2022” өвлийн паралимпын наадам өнгөрсөн ням гаригийн орой БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ёслол төгөлдөр өндөрлөлөө. Хаалтын ёслолд БНХАУ-ын дарга Ши Жинь Пин тэргүүтэй зочид оролцжээ. Есөн өдөр үргэлжилсэн уг олимпын наадамд зургаан төрөл, 78 тэмцээнд 46 улс орны 600 орчим тамирчин оролцсон юм. БНХАУ-ын баг нийт 61 медалийн болзол хангаж, 18 алтан медаль хүртсэнээр энэ паралимпын наадамд тэргүүлсэн бол Украйн улс нийт 29 медаль хүртсэнээр хоёрдугаар байранд орлоо. Харин Канад улс нийт 25 медаль хүртсэнээр гуравдугаар байранд шалгарчээ.
Паралимпын хаалтын ёслолын үеэр Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс хэлэхдээ, “Тамирчдын үзүүлбэрүүд хүнд хэцүү энэ цаг үед гэрэл гэгээ түгээж, нэгэн түүхийг хамтдаа бүтээж чадлаа. Та бүхэн итгэл найдварын гэрэлт цамхаг, энх тайвны төлөө тэмцэгч болж, үгээрээ бус үйлдлээрээ үлгэрлэлээ” хэмээжээ.
Эх сурвалж: http://www.xinhuanet.com/ Хөлөнбуйр өдрийн сонин Яргуй