Хэдхэн жилийн өмнө хөдөөгийн залуус төлөө ажил төрөл эрхлэхээр хот орон газрыг зорьдог байсан бол сүүлийн жилүүдэд өвөр монгол залуус орон нутагтаа хөдөлмөрөө шингээж ая тухтай амьдрах болжээ.
Тэдний нэг болох Өвөр Монголын өөртөө засах орны Ү Шин хошууны Улаан толгой балгасын Баян тал гацааны малчин Бүргэдийг бид онцоллоо. Тэрбээр 2017 онд нутагтаа харьж ээж, аавынхаа малладаг үхрийн үүлдэр угсааг сайжруулж 2018 оноос технологийн дэвшилтэт аргаар малаа маллах болжээ. Ийнхүү Бүргэд хүсэл мөрөөдлийнхөө эрч хүчээр жигүүрлэн шинэ цаг үеийн шилдэг малчин болохыг зорьж, мал, маллагааны нарийн мэргэжлээр сурч, ажил амьдралаа цогцлоож байна. Ингэснээр хотын зүг зорьсон олон залуусын ашиг орлогыг төрөлх нутгаасаа олж чаджээ.
Эх сурвалж: http://www.nmtv.cn/ Хөлөнбуйр өдрийн сонин Яргуй