3-р сарын 3-ны өдөр БНХАУ-ын удирдаач Хэ Жи Юн, улсын зэрэгтэй бүжигчин Жан Я Шяотай хамтран туурвисан улсын цас мөсөн доорх БНХАУ-ын бүжиг “Залуу эмэгтэй Зэ Шуан"-г цахим сүлжээнд нийтлэгдлээ. Тус бүтээл нийтлэгдсэн даруйдаа маш өндөр хандалт авч, олон хүмүүсийн гайхшралыг төрүүлжээ. Тус бүтээл нь цас мөсөөр орчноо бүрдүүлж, цас мөс, усан доорх бүжгийг хослуулан Хятад улсын онцлог ба уран, яруу байдлыг дүрслэн харууллаа. Уран бүтээлчид энэхүү бүжгээрээ дамжуулан Бээжингийн өвлийн олимпод оролцсон тамирчдад талархал дэвшүүлсэн байна.