2022 оны 3-р сарын 3-ны 9 цаг 30 минутад Чүнь Ли хотын цанын баазад Бээжингийн өвлийн пара олимпын наадмын бамбарыг дамжуулах 1.2 километрийн буухианд 12 хүн оролцлоо. Эдгээр хүмүүсийн зарим нь тамирчин, дасгалжуулагч бол зарим нь Ковид-19 халдварын эсрэг тэмцэхэд хүчин зүтгэл оруулсан төлөөлөгчид байв.
Цас мөсөнд дарагдсан сүрлэг, дагшин уул байсан Чүнь Ли хот өдгөө өвлийн аялал жуулчлалын тэргүүлэх цогцолбор болон хөгжжээ. Тус хотод нийт 7 цанын бааз байдаг ба Хятад улсын шилдэг 20 цанын баазад багтсан байдаг.
Эх сурвалж: Н.Пүрэвжав http://www.xinhuanet.com/ Хөлөнбуйр өдрийн сонин Яргуй