Эх дэлхий дээр нийт 8.7 тэрбум төрлийн амьд биетэн амьдардаг. Үүний дундаас нэн ховордсон амьтдын нэг бол Хайнаний урт мөчит сармагчин юм. Тус төрлийн сармагчин одоо ердөө 35 үлдээд буй. Тэд хүн төрөлхтний адил гэр бүлсэг амьтан бөгөөд нэгнээ алдвал бүгд уй гашууд автдаг ажээ.
Шинэ үеийн залуусын төлөөлөл болох Хайнаний халуун бүсийн бороот ойн улсын цэцэрлэгийн захиргааны Ван Лин, хуваарилах товчооны Хайнаний урт мөчит сармагчныг хянан тоолох ангийн гишүүн Люй Зы Вэй нар дэлхийн хамгийн ганцаардмал төрөл зүйлийн талаар танилцуулсан юм. Эх байгалийн яруу уянгат бүс нутагт аж төрдөг эдгээр залуус үүр цайхаас өмнө уул нурууг даван ойн гүн дэх сармагчингуудыг хайдаг аж. Тэд энэ хүнд хэцүү ажлаасаа ер халширч няцаж байсангүй. Харин Хайнаны урт мөчит сармагчны тоо өдрөөс өдөрт цөөрч байсан нь тэдний санааг ихэд зовоох болжээ.
Хорьдугаар зууны дунд үед 2000 сармагчин байсан бол 2000 он гэхэд 10 хүрэхгүй болтлоо цөөрчээ. Ийнхүү ховордож буй сармагчны тоог нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлснээр өнгөрсөн хугацаанд 10-аас 35 хүртэл өсөв.
Эх байгалийг эвдэхэд амархан, харин эдгээхэд хэцүү. Тиймээс дэлхий ээжийнхээ бүхий л үрсийг хамгаалахад хүн төрөлхтөн бид өөрсдөө хичээх хэрэгтэй болоод байна.
Эх сурвалж: http://www.xinhuanet.com/ Хөлөнбуйр өдрийн сонин Яргуй