Ши Жинь Пиний цас, мөсний хувь барилдлага

2022 оны 3-р сарын 1 өдөр

            2022 оны Бээжингийн өвлийн олимп болж Хятад улс өвлийн гайхамшигт мөчийг үдлээ. Дарга Ши Жинь Пиний ивээл дор зохион байгуулагдсан энэ удаагийн өвлийн наадам олон тамирчны амжилт, ололтын эхлэл болж чадсан юм.

            Зөөлөн цас будран хаялах үеэр Синьхуа агентлагийн сурвалжлагч Ү Дий Бээжингийн Шоуган цэцэрлэгт хүрээлэнд айлчлав. Шоуган бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын ХК-ийн зураг төслийн захирал Юй Хуагаас тус цэцэрлэгт хүрээлэнгийн талаар асууж тодруулахад "Энэ бол манай гурав дахь тэсэлгээний зуух бөгөөд анхны шилжүүлгийн станц юм. Энэхүү станц маань 1500 градусын хүчин чадалтай тэсэлгээний зуух, хөргөх цамхгаас бүрдэх ба 500 гаруй метр урт туузан коридороор дамжин өнгөрдөг. 2008 онд Шоуганыг Бээжингийн олимпд зориулж нүүлгэн шилжүүлсэн. Ийнхүү Шоуган парк дахин ашиглагдаж Төмрийн түүхий эдийн силос нь Бээжингийн Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны оффисын байр болж өөрчлөгдөж, анхны хөргөлтийн цамхгийг цанын үсрэлтийн төв болгосон билээ".

            2015 онд ОУОХ-ны ерөнхийлөгч Бах Хятад улсыг өндөр үнэлснээр өвлийн олимпыг зохион байгуулах эрхийг Бээжин хот авчээ. 2017 оноос хойш дарга Ши Жиньпин 5 удаа Өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцаж Бээжин, Янчин, Жанжиаку дахь олимпын наадмын гурван талбайд бүгдэд нь очиж байв. 2019 оны битүүний өдөр дарга Ши Жиньпин гурав дахь удаагаа Өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцахаар Шоуган цэцэрлэгт хүрээлэнд ирэхдээ “Олимпын наадмыг ногоон, хамтын, нээлттэй, шударга зохион байгуулах үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатайгаас гадна талбайг дахин ашиглах, бэлтгэл ажлыг өндөр стандарт, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд хэрэгтэй" болохыг анхааруулжээ. Дарга Ши Жиньпины заавар, чиглүүлгийн дагуу зохион байгуулсан тус наадам зуун жилд ганц удаа тохиолдох онцгой агшин байлаа.

            Ши Жиньпин 2017 онд анх удаа өвлийн бэлтгэлтэй танилцаж Пэн Ү Кэсон спортын талбайд айлчлахдаа хоккейн хүүхдүүдтэй танилцан, ярилцжээ. Эдгээр хүүхдүүдийн нэг болох Гуан Зижао дурсахдаа "Ши өвөөтэй уулзах үед би 9 настай байсан. Ши өвөө надтай мөрөө мөргөлдүүлнэ (найрсаг мэндчилнэ) гэж бодоогүй. Ши өвөө бидэнд бага насныхаа түүхийг ярьж бидэнд урам зориг хайрласан" хэмээв. Тухайн үед дарга Ши Жиньпин багадаа Шичахайд гулгаж байснаа хүүхдүүдэд ярьж дурсан "Одоо та нарт нөөц боломж хангалттай байна. Биеэ даан хичээн чармайж, зоригтой байж багийн үзэл баримтлалыг төлөвшүүлээрэй” гэж хүүхдүүдэд захисан байна. Тэр өдрөөс хойш Гуан Зижао бэлтгэл сургуулилтаа сайн хийхийг зорьж ирээдүйдээ улам итгэлтэй болжээ.

            Олимп болохын өмнө Ши Жиньпин дарга онцлохдоо “Зургаан жилийн нөр их бэлтгэлийн дараа Бээжингийн Өвлийн олимпын бэлтгэл бүрэн хангагдсан. Энэ удаад Хятадын тамирчид хэдэн алтан медаль авах нь хамаагүй, харин энэ удаагийн олимп Хятадын ирээдүйд өгөх урам зориг нь чухал юм. Бид Хятадын 300 сая хүнийг өвлийн спортод сонирхолтой болгохыг зорьж байна” хэмээв. 

  • Туяа
  • 339
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313