Сайн байцгаана уу, Эрхэм уншигчдаа? Өнөөдөр та бүхэндээ ӨМ-ын гэрэл зургийн нийгэмлэг, Алашаа аймгийн гэрэл зургийн нийгэмлэгийн гишүүн, өндөр зэрэглэлтэй багш, ӨМО-ын зэрэглэлтэй голлогч сурган хүмүүжүүлэгч, Алашаа аймгийн шилдэг сурган хүмүүжүүлэгч Батгэрэлийн фото зургаас сонирхуулж байна.
Батгэрэл 1977 онд Алашаа баруун хошууны Тансаг-булаг суманд төржээ. 1998 оноос Алтан-Овоо сумын бага сургуульд багш мэргэжлээр ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, одоо Алашаа зүүн хошууны Монгол бага сургуульд багшилж байна.
Тэрбээр 2010 оноос эхлэн өөрийн сонирхолдоо хөтлөгдөн чөлөөт цагаараа зураг авах хоббитой болжээ. Харин өдгөө нутаг усныхаа үзэсгэлэн төгөлдөр онгон байгалийн үзэмж, ургамал амьтад, үндэстнийхээ зан заншилыг фото зургандаа шингээж, олон сайхан дурсгал болсон бүтээлээ зон олондоо хүртээл болгохоор хичээн мэрийж явна.
2018 онд Батгэрэлийн “Онгон байгаль” гэрэл зургийн бүтээл нь Дундад улсын гэрэл зурагчдын холбооны “Амь ахуйн хамгаалалт” үзэсгэлэнд шилдэг үнэлэлт, 2015 онд “Нүдэн булаг” бүтээл нь ӨМО-ны гэрэл зургийн үзэсгэлэнд шилдэгээр шалгарч, 2015 онд “Говийн тэмээд” бүтээл нь Алашаа аймгийн ажилчдын гэрэл зургийн үзэсгэлэнд нэгдүгээр байранд оржээ. Эдгээр амжилт нь түүний уран бүтээлийн увидасыг хөглөж өгсөн нь лавтай. Батгэрэлийнхээ цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: Алашаа өдрийн сонин. Хөлөнбуйр өдрийн сонин Гялбаа хөрвүүлэв.