Бээжингийн өвлийн олимпын үеэр олимпsн бэлгэдэл "Бин Дүнь Дүнь"-г худалдан авах эрэлт ихэсчээ. Бээжингийн өвлийн олимпын Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч "Хүмүүс олимпийн бэлгэ тэмдэг болох Бин Дүнь Дүнийг худалдан авах нь нэмэгдэж буйтай холбогдуулан бид үүнийг дахин үйлдвэрлэхээр болоод байна" хэмээн мэдэгдлээ.
Бин Дүнь Дүнийг өвлийн олимпоос хоёр жилийн өмнө нарийн зураг дизайны дагуу бүтээсэн. Түүний биеийг спортын хамгаалалтын малгайнаас санаа авч бүтээсэн бол царайг нь тойрсон өнгөт тойрог нь "Мөсөн тууз" ордныг бэлгэдэжээ. Харин хөл, алхаа, гишгээ зэргийг нь Пандагаас жишээ авч хийжээ. “Бин” гэдэг нь мөс гэсэн утгатай бөгөөд ариун нандин, шаргуу хатуужлийг бэлгэдсэн нь өвлийн олимпын онцлогийг илтгэсэн бол “Дүнь” гэдэг нь эрч хүч, эрүүл мэндийг бэлгэдсэн үг юм. Энэ нь өвлийн олимпын тамирчдын чийрэг бие бялдар, тэсвэр тэвчээр, эр зоригийг илтгэжээ.
Бин Дүнь Дүнь зөвхөн Бээжингийн өвлийн олимпод оролцоод зогсохгүй үүнээс ч өмнө цагаан сарын баярын цэнгүүний тайзнаа алхаж, Антрактид руу хамт аялаж, саран бөмбөрцөгт ч очиж, Чан Э-5 хөлөг онгоцтой Ангарагт газардаад ирсэн билээ.
Ирэлт:https://mongol.cri.cn, Хөлөнбуй өдрийн сонин Гялбаа