Энэ сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр ӨМ-ын Урдын хойт хошууны Цог-өндөр хотхоны Шинус багийн малчин Насангийнд “Ингэний галын тахилга” боллоо.
“Ингэний галын тахилга” бол монголчуудын эрт дээд үеэс уламжлагдаж ирсэн өв соёл. Тахилгыг хаврын урь орсны дараа билэгт сайн өдрийг товлож хийдэг ба ботготой ингээ мялааж, ботголоогүй бол буураа мялааж галаа тахидаг.
"Ингэний галын тахилга" нь цагаан сарын хорин гурван, хорин дөрвөний гал тахилгатай үндсэндээ адил. Энэ зан үйлийг хийх дээ шаргачны өвчүүгээр гал тахидаг байснаа больж ямааны өвчүүгээр тахиж, өвчүүгээ буурынхаа зогдроор томсон дээсээр ороож чимдэг онцлогтой.
Өвчүүгээ галд өргөхдөө, буянт мал сүргээ аривжиж, эд хөрөнгөөр элбэг дэлбэг байхыг ерөөн галын бурхандаа даатгаж, даллага авч хурайлдаг. Ийнхүү даллага авхуулснаас хойш гурван хоног гадагш юм гаргадаггүй, хог үнсээ хаядаггүй ёстой.
Баяннуурын өдрийн сонин. Хөлөнбуйр өдрийн сонин Гялбаа хөрвүүлэв