Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Үндэсний цом-2018” футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн Дорнод аймагт болох гэж байна. Энэ сарын 22-ноос 31-ний өдрүүдэд зохиогдох уг тэмцээн Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу багийн спортыг дэмжих ажлын хүрээнд болох юм.Тэмцээнд одоогийн байдлаар 16 аймгийн баг, тамирчид оролцохоор мэдүүлээд байна. Тухайлбал, анхдугаар тэмцээний аварга Дархан-Уул аймгийн баг, холын аймгууд болох Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн баг, тамирчид оролцохоор болсон.
“Үндэсний цом- 2018” тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбооны 1 дүгээр зэрэглэлийн шүүгч нар шүүн явуулах юм.
Сонирхуулахад, 2017 онд Дархан-Уул аймагт зохион байгуулсан анхдугаар тэмцээнд 16 багийн 220 гаруй тамирчид оролцож, Азийн хөлбөмбөгийн холбооны “C” ангилалтай Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн шигшээ баг, тамирчид хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.