Өвлийн олимп-Эв нэгдэл-Торгон агшин

2022 оны 2-р сарын 23 өдөр

2022 оны өвлийн олимп БНХАУ-н Бээжин хотод 2-р сарын 4-с 20 ны хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадамд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид цуглаж нэгэн дээвэр доор өрсөлдөж, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон билээ. Харин  наадмын дараа тамирчид бие биедээ хүндэтгэл үзүүлж, халуун дотноор тэврэлдэн нөхөрлөж олимпийн наадам бидэнд их эв нэгдлийг авчирсан юм. Дэлхий нийт цар тахлын дараах томоохон наадмыг зохион байгуулж буй Бээжин хотод хүндэтгэл үзүүлж, бахархаж байв. 
    2-р сарын 14-нд, Хятад улсын тамирчин Шюй Мэнтао ур чадвараа дэлхий нийтэд бүрэн харуулж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын цанын фристайлын эмэгтэйчүүдийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Олон жилийн уйгагүй оролдлого, хичээл зүтгэлээр өвлийн олимпын алтан медалийн эзэн болж чадсан Хятад улсын 32 настай тус тамирчинд АНУ-ын Ашлей Калдвелл зэрэг олон тамирчид баяр хүргэж, "Тао Тао" хэмээн халуун дотноор дуудаж "би чиний амжилтаар бахархаж байна" хэмээжээ. Ийнхүү Хятад, Америк орны тамирчны шашин шүтлэг, арьс өнгө, үндэс угсаанаас үл хамаарах сэтгэл хөдөлгөм энэхүү торгон агшин цахим сүлжээнд нилээдгүй эрчийг авсан юм.  
    2-р сарын 12-ны орой, Бээжингийн өвлийн олимпын уран гулгалтын бүжгийн төрөлд Японы багийн хос Мисато Комацубара болон Тим Колето нар тэмцээндээ төдийлөн сайн амжилт үзүүлж чадаагүйн улмаас чөлөөт бүжгийн төрөлд оролцох боломжгүй болов. Үүний дараа Хятад улсын багийн бүжгийн хос Ван Шы-Юэ, Лю Шинь-Юй нар очиж тэднийг тайтгаруулсан юм. Ван Шы-Юэ хэлэхдээ, "цар тахал дэгдсэнээс хойш Хятадын багийнхан зөвхөн дотооддоо видео бичлэг ашиглан бэлтгэлээ хийж байсан, энэ хугацаанд бидэнд нилээдгүй хүндрэл бэрхшээл тохиолдож байлаа. Мөн Японы багийнханд ч биднийхтэй адил саад, бэрхшээл, холбоо тулгарч байсныг ойлгосон. Ингээд сүүлийн хоёр жилд бидний хоорондын харилцаа улам нэмэгдэж, бие биенээ харилцан дэмжсээр ирсэн юм" гэжээ. Үүгээр ч зогсохгүй, БНХАУ, БНСУ, Нидерландын шорт-трекийн эмэгтэй тамирчид хамтдаа “асар их хайр мэдрүүлсэн зураг”-аа авахуулж, Хятадын сноубордын эрэгтэй тамирчин Су Имин аваргалсны дараа олон улс орны тамирчид түүнд халуун баяр хүргэсэн юм. Бие биенийхээ амжилтаар бахархсан, урам зориг өгсөн энэхүү мөч олон тамирчдын дунд өрнөсөн нь тус олимпийн хамгийн нандин үйл явдал байлаа. 
    Хэдийгээр Зүүн Өмнөд Азийн бүс нутагт цас ордоггүй, халуун, дулаан уур амьсгалтай ч Филиппин, Тайланд, Малайз, Зүүн Тимор зэрэг 4 улсаас 8 тамирчин энэ удаагийн өвлийн олимпд оролцжээ.  Энэ тухай Филиппиний өдөр тутмын сонинд цас ордоггүй орон байлаа ч энэ нь  өвлийн олимпоор хичээллэх боломжгүй гэсэн үг биш хэмээн дурджээ. Ялангуяа Филиппиний тамирчин Аса Миллер болон Зүүн Тиморын тамирчин Иохан Гонсалвес Гоутт нар бол улс орноо төлөөлөн оролцсон ганц тамирчин нь юм. Эдгээр тамирчид хамтдаа бэлтгэл хийж, нэгэн тивийн нөхөрлөлийг бүтээжээ. Гоутт хэлэхдээ “Бид шагналт байранд орох төдийлөн боломжтой биш хэдий ч улсаа төлөөлж энд оролцож буй нь л чухал юм. Үүгээрээ бид бусад Зүүн Азийн улс орнууд ч оролцох боломжтой болохыг ойлгуулахыг хүссэн. Олимпийн утга учир бол эв нэгдэл л байдаг" хэмээв. 
    Энэ удаагийн өвлийн Олимпд Саудын Араб улс анх удаагаа оролцов. Саудын Арабын хэвлэл мэдээллүүдэд дурдахдаа "ийнхүү бидэнд нэгэн цоо шинэ зам нээгдлээ, Саудын Арабын олон тамирчид тус наадамд оролцон, спортын амьдралын шинэ өнгө төрхтэй танилцссан нь бахархал юм" хэмээн тэмдэглэжээ. Гайти улсаас өвлийн олимпд оролцсон анхны тамирчин буюу уулын цанын тамирчин Ричардсон Виано хэлэхдээ: “Тамирчид саад, сорилтыг зоригтойгоор туулж, тэсвэр тэвчээрээ харуулах нь чухал хэдий ч өвлийн олимпоор дамжуулан би эв нэгдэлийг харуулахыг хүсэж байна. Энэ удаагийн олимпд оролцсон маань Латин Америкийн олон орны хүмүүст өвлийн спортын гайхамшгийг харуулж чадаж байгаа нь үнэхээр сайхан явдал юм” гэжээ.
    Олимпын урианд “хамтдаа” гэдэг шинэ агуулгыг нэмсний дараа зохиогдсон анхны өвлийн олимпын хувьд Бээжингийн өвлийн олимп товлосон цагтаа зохион байгуулагдаж, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний дэмжлэгийг хүлээн, нийт 91 улс орон, бүс нутгийн 3000 шахам тамирчид оролцон өндөрлөлөө. Бээжингийн өвлийн олимпоор илэрхийлэгдсэн энэхүү эв нэгдэл, хамтын ажиллагаа нь улс орон, бүс нутгуудын саад бэрхшээлийг ялан туулах урам зоригийг нэмэгдүүлж, эв нэгдлийн хүчийг харуулж чадлаа. Уртнасан,Хөлөнбуйр өдрийн сонин Т.Яргуй
 

  • Туяа
  • 345
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313