Олон улсын олимпын хорооны 139-р хурал энэ сарын 19-нд Бээжинд хотод болж ОУОХ-ны ерөнхийлөгч Бах Хятадын ард түмэнд олимпын цомыг гардууллаа. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг дэмжсэн Хятадын ард түмэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Бах шагналыг гардуулахдаа "Бээжин-2022 өвлийн олимпын наадам Хятадын ард түмний дэмжлэггүйгээр ийм гайхалтай төвшинд хүрч чадахгүй байсан. Хаалттай байсан ч бид Хятадын ард түмний дэмжлэгийг мэдэрсэн. Халуун дулаан, эрч хүчтэй, урам зориг, дэмжлэгийг мэдэрч байна. Хятадын ард түмэн, түүнчлэн Хятадын соёл урлагийн зүтгэлтнүүд, уран бүтээлчид, эрдэмтэд, инженерүүд, оюутнууд, олон мянган сайн дурын ажилтнууд биднийг халуун дотноор угтсан. Тэд энэ өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахад чин сэтгэлээсээ зүтгэсэн. Үнэхээр сэтгэл догдлууллаа. Энэ нь Бээжингийн өвлийн олимпын амжилттай болоход ач холбогдолоо өгсөн. Тиймээс Олон улсын Олимпын наадмын хорооноос Хятадын ард түмэнд олимпын наадмын цомыг гардуулж байгааг мэдэгдэхэд нэр төрийн хэрэг ба маш их баяртай байна" гэжээ.
Хөлөнбуйр өдрийн сонин Яргуй