Хятадын тамирчин Гу Айлин Бээжингийн өвлийн олимпоос алтан медаль хүртлээ. Энэ сарын 8-нд болсон Бээжингийн өвлийн олимпийн чөлөөт цанын харайлтын тэмцээнд Хятадын тамирчин Гу Айлин алтан медаль хүртлээ. Тэрээр өвлийн олимпод анх удаагаа оролцож байгаа юм. Тэмцээний турш гайхалтай амжилтыг үзүүлсэнээр сүүлчийн харайлтаар ялалт байгуулав. Ингэснээр Хятадын тамирчдын ерөнхий амжилтыг дээш өргөж чадлаа. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Бах түүний тэмцээнийг үзэж дээд амжилтыг үзүүлсэнд баяр хүргэв.
Хөлөнбуйр өдрийн сонин Гялбаа