Хоёрдугаар сарын 4-ний орой Бээжингийн өвлийн олимпын нээлтийн галт бамбар асаах ёслол дэлхий нийтэд гайхашрал төрүүллээ. Ерөний найруулагч Жан И Мөү-гээр ахлуулсан ажлын хэсэг “асаахгүй”-гээр “асаах”-ыг орлуулж, “өчүүхэн гал”-аар дүрэлзсэн асар том галыг оруулсан нь нүүрстөрөгч хийн ялгаруулалтыг бууруулах, байгаль орчинд ээлтэйгээр олимпыг зохион байгуулах үзэл санааг дамжуулсан. Түүнчлэн олимпын түүхэнд галт бамбарыг цоо шинэ арга хэлбэрээр асаасан үйл явдал боллоо. Ерөнхий найруулагч Жан И Мөү хэлэхдээ: Бээжингийн өвлийн олимпын гал хоёр онцлогтой. Нэгт, дэлхий нийтээс олимпын тэмцээнд оролцсон төлөөлөгчдийн багийн нэрээр цасан цэгийг бүрдүүлсэн. Хоёрт хамгийн сүүлчийн галт бамбар бол гол бамбар болсон нь зуун жилийн олимпын түүхэнд ерөөс байгаагүй “өчүүхэн гал” болсон юм. Галт бамбар бол “дэлхий нийтийнх”, галт бамбарыг асаасан хэлбэр бол “нүүрстөрөгч багатай, байгаль орчинд халгүй”, уламжилсан үзэл ойлголт маш тодорхой учраас олимпын түүхэн дэх сонгодог торгон агшин болж чадах нь лавтай” гэжээ.Галь бамбарыг асаасан арга хэлбэрийг ерөнхий найруулагч Жан И Мөү “багаас ихийг харахуй”-гаар зүйрлэсэн байна. “Хятад хүмүүс утга санааг машид дээдэлдэг, өөрөөр хэлбэл маш өчүүхэн, маш нарийн ширийн өнцгөөс дэлхий дахиныг харахуйг хэлж буй. Энэ бол маш сайхан зүйл. Нэгэн навчнаас намарыг харж болдог, ширхэг навч хүмүүст бүхий л намрын улиралын үзэсгэлэн, алтан шаргал өнгө, гоо сайхан, яруу найраг мэтийн сэтгэгдлийг өгч чаддаг. Энэ удаад гол бамбарыг асаасан ийм арга хэлбэрийг ‘Ширхэг навчнаас намрыг олж харахуй’-тай адилтгаж болох юм. Өчүүхэн гал дөл боловч та үүнээс аугаа их олимпын үзэл санаа, нийт хүн төрөлхтний асан дүрэлзсэн эрч тэмүүлэл, романтик байдлыг мэдэрч болох юм” гэжээ.
https://mongol.cri.cn/,ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл