Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Бах улс орнуудын тамирчдад хандан "Зөвхөн эв санаа нэгтэй байж л улам хурдан хөгжин дэвжиж, улам өндөр зорилтыг биелүүлэн, улам хүчирхэг болж чадна" гэж уриалсан. Бээжингийн цагаан олимп даян дэлхийг "эв нэгдлийн эрч хүч"-ээр сэлбэх нь гарцаагүй. Олимпын үзэл баримтлалд "Улам эв нэгдэлтэй" гэдгийг нэмж оруулснаас Бээжингийн өвлийн олимпд дэлхийн 90 гаруй улс орон, бүс нутгийн 3000 гаруй тамирчин оролцож тэмцээний төрөл зүйл, медалийн тоогоороо шинэ рекорд тогтооно гэж үзэж байна. Мэдээж Бээжингийн өвлийн олимп нь олимпын зуун жилийн алдар хүнд, хүсэл тэмүүллийг залгамжилж энх тайван, эв найрамдал, нэгдсэн үзэл баримтлалаар даян дэлхийг дор нягтруулах болно. Бээжин хот дэлхий дээр цорын ганц "хос олимп" зохион байгуулсан хот боллоо. Энэ удаагийн өвлийн олимп нь Хятадын уламжлалт цагаан сарын баяр тохиосноор гадаадын тамирчид, баг төлөөлөгчид Хятадын уламжлалт сар шинийн баярын уур амьсгалыг бие сэтгэлээрээ мэдрэх юм. 2008 оны Бээжингийн зуны олимпоос хойш 14 жилийн дараа “өөр өөр соёл иргэншилтэй хүмүүс нэгэн дор хуран цугларч, даян дэлхийд эв нэгдэл, энх тайван, хүсэл тэмүүллийн эрч хүч сэлбэх" Хятадын ард түмний олимп зохион байгуулах уг санаа, хүсэл тэмүүлэл өөрчлөгдөөгүй гэдгийг анзаарч байгаа. Бээжингийн өвлийн олимптой зэрэгцэн даян дэлхий тийм ч амар амгалан, энх тайван бус байгааг бүгд мэднэ. КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал даамжирч, геополитикийн өнгө аяс эвгүйтэж, бүр цаашлаад зарим улс орон олимпыг хүртэл улс төржүүлэхийг оролдож байна. Ийн нөхцөлд олимпын үзэл баримтлал дахь "улам эв нэгдэлтэй байх" гэдэг нь цаг үедээ тохирсон зүйл болж байна. "Дэлхийн улс орон нь хувь хувиа сахисан 190 гаруй жижиг завь байхын оронд хамтдаа нэг том хөлөг онгоцон дээр сууж, сайн сайхан маргаашийг хамтдаа угтах нь дээр"... энэ бол даруй Хятад улсын дэвшүүлсэн "Ирээдүй зүг хамтдаа" урианы үзэл санаа, олимпын хөдөлгөөний үүрэг, амлалттай яв цав нийцэж байна. Үнэн хэрэгтээ сүүлийн зургаан жилийн бэлтгэлийн явцад, цар тахлын хүндхэн байдлыг давж, Бээжингийн цагаан олимп товлосон цагтаа зохион байгуулагдаж байна. Энэ нь дэлхийн эв нэгдлийг бэхжүүлэхээр хариуцлагатай ажилласныг гэрчилж байна. Түүнчлэн улс орнуудын болон олон улсын байгууллагын 30 гаруй удирдагч энэ удаагийн олимпын нээлт, бусад холбогдох үйл ажиллагаанд оролцлоо. НҮБ анх удаагаа өвлийн олимпоор сэдэвлэсэн шуудангийн марк нийтэллээ. "Улам эв нэгдэлтэй байх" гэдэг үзэл баримтлалыг өндөрт өргөсөн Бээжингийн өвлийн олимп цар тахлын нөлөөнд хүндхэн байгаа дэлхий дахинд амьжиргааны эрч хүч, гэрэл гэгээ бэлэглэхийг хүмүүс хүсэн хүлээж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш хэлэхдээ, "энэ удаагийн өвлийн олимп дэлхийн энх тайвныг ахиулагч байх болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан ХТРТ-д ярилцлагадаа “Спорт бол хүн төрөлхтний соёлын өвөрмөц содон зүйл, томоохон хэмжээний спортын арга хэмжээг зохион байгуулах нь хүмүүсийг улам ойртуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх болно" хэмээлээ. Бээжингийн цагаан олимпын нээлтийн өдөр нарны 24 улирлын "Хаврын уур" тохиож, түмэн бодис амилан сэргэж эхлэх өдөр олимпын гал Бээжингийн шөнийн тэнгэрийг гэрэлтүүлэх гэж байгаа нь бас нэг онцлог юм.
https://mongol.cri.cn/,ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл