ӨВЛИЙН ОЛИМПЫН ГАЙХАМШИГУУД

2022 оны 2-р сарын 4 өдөр

     Өвлийн олимпын наадамд олон гайхамшиг бий. Тиймээс ч  хүмүүсийн бахархлыг төрүүлж байна. Өвлийн олимп нь цас мөсний улиралд зохиогддог учир цагаан өнгөөр төсөөлөгддөг. Гэтэл өвлийн олимп зөвхөн цагаан өнгөөр хязгаарлагдахгүй. “Ирээдүйн зүг хамтдаа” уриатай Бээжингийн өвлийн олимп сар шинийн баяртай давхцаж байгаа тул  Хятад улсын бэлгэдэл болсон улаан өнгийг нэмжээ. Мөн байгальд ээлтэйгээр зохион байгуулагдаж байгаа тул ногоон өнгийг оруулсан. Түүнчлэн хүний амьдралын гэрэл гэгээг өгүүлсэн үлгэр нь өвлийн олимпод шижир алт шиг шаргал өнгийг нэмж, инноваци шинэчлэлийн дэвшлийг бэлгэдсэн “хар” өнгийг багтаав. Улаан өнгө нь Хятад улсын баяр баясал, өлзий бэлгэшээлийн өнгө. 2022 оны 2-р сарын 1 нь Хятадын билгийн тооллын сар шинийн эхний өдөр. Ард иргэд улаан өнгийн хөвөнтэй хүрмээр гоёж, цонхондоо улаан өнгийн цаасан хайчилбар нааж, улаан цасаан дээр“Фу” буюу “буян” хэмээх бичээс бичдэг уламжлалтай. Бээжингийн гудамж  улаан өнгөөр гоёж сар шинийн баярын уур амьсгал оржээ.

БЭЭЖИНГИЙН ЖИНШАНЬ ПАРК

Ногоон өнгө амь насны бэлгэдэл, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах санааг илэрхийлдэг. Бээжингийн өвлийн олимпыг “хүртээмжтэй, нээлттэй, хэмнэлтэй” гэсэн санал санаачлагад зохион байгуулж байгаа билээ. Байгальд ээлтэй олимп зохион байгуулахын тулд заалны бүтээн байгуулалтад дэвшилтэт технологи ашиглаж  нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасган байгаль орчныг хамгаалахыг гол зорилго болгов. Тухайлбал Хэбэй мужийн Жанчхүү дэх салхины эрчим хүчийг сүлжээнд нэгтгэх системийн судалгааны төв 2020 оны 6-р сард, дэлхийд анхны 500,000 вольтын хүчин чадал бүхий Жанбэйгийн дан гүйдлийн цахилгаан дамжуулах, өөрчлөх төсөл ашиглалтад орсон.   Жанчхүүгээс ирсэн салхины, фотоволтайк эрчим хүч албан ёсоор Бээжинд нэвтэрсэн. 2020 оны төгсгөлд Бээжингийн өвлийн олимпын бүх ордон, спорт заал 100% “цэвэр эрчим хүч”-ээр хангагдав. Олимпын барилга байгууламж салхины болон фотоволтайк эрчим хүчээр хангагдаж олимпын зуун жилийн түүхэнд байгальд халгүй цэвэр эрчим хүч ашигласан олимп болж байна.

БЭЭЖИН ДЭХ ҮНДЭСНИЙ ТЭШҮҮРИЙН ОРДОН

      Өвлийн олимпын талбай заалны мөс хөргөх технологид эрчим хүч хэмнэх, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагыг хэрэгжүүлжээ. Бээжингийн өвлийн олимпын тэшүүр, уран гулгалт, шорт трек, шайбтай хоккейн бэлтгэлийн ордонд нүүрстөрөгчийн давхар ислийг ашиглан хөргөх технологи ашиглав. Энэ нь 3900 авто машин нэг жилд ялгаруулах нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээтэй тэнцэхүйц ялгаруулалтыг бууруулсан явдал юм. Үүний зэрэгцээ Үндэсний тэшүүрийн ордны мөс хөргөлтөөс бий болгосон илүүдэл дулааныг авч тамирчдын амьдралын хэрэглээний халуун ус, мөсний гадаргууг хамгаалан жилд 2 сая ваттын цахилгааныг хэмнэнэ.

БАЙГАЛЬ ОРЧИНД ҮҮСЭХ ӨӨРЧЛӨЛТИЙГ БУУРУУЛАВ

     Олимпын цасны талбай заал, тэмцээний замын дизайныг гаргахдаа байгалийн уулын тогтцод зохицуулжээ. Жишээлбэл Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Үндэсний цанын харайлтын төвийн харайлтын тавцангийн өндөр болон нам хэсэг нь 142 метр зөрдөг, Тус төвийг байгуулсан уулын налууны өндөр нам хэсэг нь 140 метр зөрдөг аж. Юньдин цанын парк, Үндэсний гүйлтийн цанын төв, Үндэсний биатлоны спортын төвийн тэмцээний зам гээд уулын байгалийн тогтоц байдалд нь зохицуулсан тул байгаль орчинд үүсэх өөрчлөлтийг их хэмжээгээр бууруулжээ. Нүүрстөрөгчийн давхар ислээр мөс хөргөх, галт бамбарт цэвэр түлш ашиглах, заал талбайн дахин ашиглалт, олон нийтэд нээлттэй болгох тал дээр байгаль орчныг хамгаалах, тогтвортой ашиглах нь Бээжингийн өвлийн олимпын үндсэн агуулга юм. Өвлийн олимп дэвшилтэт технологиудыг харуулах индэр юм. Бээжингийн өвлийн олимпод ямар дэвшилтэт технологи ашиглах бол хэмээн хүмүүст  хүлээлт үүсгэжээ.

ХУРДНЫ ГАЛТ ТЭРГЭНД 5G ЭФИР БАЙГУУЛЖЭЭ

Бээжингийн өвлийн олимпын хурдны галт тэргэнд байгуулсан 5G эфир Бээжин-Жанчхүүгийн хурдны төмөр замд ашиглагдаж эхлэв. Энэ нь, цагт 350 км хурдлах хурдны галт тэргэнд 5G технологид түшиглэн хэт өндөр нягтралын дамжуулалт хийх шууд нэвтрүүлгийн эфирийг байгуулсан дэлхийн анхны тохиолдол боллоо. Хэт өндөр нягтралын дохиог урт хугацаанд тогтвортой дамжуулах чадамжтай юм. Олимпод оролцогчид зөвхөн тэмцээн бэлтгэлдээ төдийгүй өдөр бүр олон зүйл дээр дэвшилтэт технологиудыг ашиглагдаж байна.

“УХААЛАГ РЕСТОРАН”

     Бээжингийн өвлийн олимпод эрэгтэй, эмэгтэй тамирчдаас бүрдсэн холимог багийн тэмцээний ангилал нэмэгдсэн. Эмэгтэй тамирчид нийт  тамирчдын тал хувийг эзэлж өвлийн олимпын түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна.  Түүхэнд эмэгтэй тамирчид хамгийн олон спортын төрлөөр оролцсон олимп болох юм. Мадагаскарын уулын цанын тамирчин Миалитиана Клерк нь тус улсын түүхэнд өвлийн олимпод оролцож буй анхны эмэгтэй тамирчин юм. Хятад улсад ард иргэдийн амьдралын түвшин дээшилж, спортын талбай заалны дэд бүтэц тасралтгүй сайжрахын хэрээр өвлийн спорт сонирхох хүн  нэмэгдэж байна. Ялангуяа өвлийн олимп зохион байгуулах эрхийг авч бэлтгэн бүтээн байгуулалтууд хийгдсэн нь Хятад улсын өвлийн спортын хөгжилд “алтан үе”-ийг бий болголоо. Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулахдаа Хятад улс  “300 сая хүн өвлийн спортоор хичээллүүлэх” зорилт өдгөө биелэлээ олжээ. Үүний зэрэгцээ олимпын сэдэвтэй сэдэвтэй уран бүтээлүүд хийгдэж  байна.

СПОРТЫН СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА 

       Цагаан өнгө нь хиргүй ариун тунгалагын бэлгэдэл. Олимпын таван цагирагт далбааны суурь өнгө, энх тайвны бэлгэдэл гэдэг билээ. Зуу гаруй жилийн турш шашин шүтлэг, хүйс, арьсны өнгө, үзэл суртлын  зөрүүгүй олимпын таван цагирагт далбааны дор цуглан наадаж ирсэн. Соёл, түүх, урлаг, шинжлэх ухаан, технологи гээд хүн төрөлхтний олон сайн сайхан зүйлүүд өвлийн олимпоор агуулгаа харуулж, нэгэн удаагийн хэмжээлшгүй гайхамшигтай өвлийн олимпыг бүтээж байна.

https://mongol.cri.cn/,ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

Зургийн тайлбар:
Бээжингийн Жиншань парк
Хэбэй мужийн Жанчхүү дэх салхины эрчим хүчийг сүлжээнд нэгтгэх системийн судалгааны төв 
Бээжин дэх Үндэсний тэшүүрийн ордон
Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Үндэсний цанын харайлтын төв
Өвлийн олимпын хурдны галт тэргэнд байгуулсан 5G эфир
Бээжингийн метроны буудал дахь халдавгүйжүүлэлтийн ухаалаг робот
Олимпын мэдээллийн хэрэгслийн төв дэх “ухаалаг ресторан”
Германы тэшүүрийн тамирчин Клаудия Пехштайн. Тэрээр 7 удаагийн өвлийн олимпод оролцож байсан ба Бээжингйин өвлийн олимп  8 дахь өвлийн олимп нь
Мадагаскарын уулын цанын тамирчин Миалитиана Клерк улсаасаа өвлийн олимпод оролцож буй анхны эмэгтэй тамирчин
 “Бид бүхний өвлийн олимп” хүүхэлдэйн кино
Хятад улсын спортын соёлын үзэсгэлэн Нийслэлийн музейд 
Хэбэй мужийн Жанчхүү хотын Өсвөрийн олимпын спортын сургууль
Бээжингийн Шы Ча Хай
Афганистаны цанын клубын нэгэн тамирчин элсэн манханд сноубордын бэлтгэл хийж байгаа нь
 

  • Туяа
  • 440
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

ESUIGEN [127.255.255.255] 2022-02-10 13:22:01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313