Хоёрдугаар сарын 3-нд болсон Олон улсын олимпын хорооны 139-р хуралдаанд Хятад улсын дарга Ши Жиньпин видео илтгэл тавилаа. Олон улсын олимпын хорооны дарга Бах болон Олон улсын олимпын хорооны гишүүд Хятадын цагаан сарын баяраар Бээжин хотноо олон улсын олимпын хорооны 139-р бүгд хуралдааныг зохион байгуулж буйд Ши Жиньпинд халуун баяр хүргэлээ. Ши Жиньпин хэлэхдээ “Одоогийн дэлхий ертөнцөд зуун жил тохиогоогүй их өөрчлөлт болж Ковид-19 цар тахал нүүрлэлээ. Дэлхий дахин шинэ донсолгоо шинэчлэлтийн үед орж, хүн төрөлхтөн ноцтой өрсөлдөөн сорилтод тулгарч байна. Олон улсын олимпын хороо олимпыг зохион байгуулж зоригтой урагшлах шийдвэр гаргасан. Дэлхий нийтээрээ хүндрэл бэрхшээлийг даван туулж, эв санаа нэгтэй хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын олимпын хороо Хятад улсын спортын салбарын хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Хятад улс Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах өргөдөл гаргаж, бэлтгэх үйл явцад ихээхэн тус дэмжлэг үзүүлж, заан жолоодсонд баяр талархлаа илэрхийлье” гэжээ. Мөн Ши Жиньпин “ Хятад улс олимпын спортод идэвхтэй оролцон, олимпын үзэл санааг гуйвшгүй баримталдаг, олимпын мөрөөдлийн төлөө уйгагүй зүтгэдэг хичээл зүтгэлтэй хүмүүс юм. Хятад улс өвлийн олимпыг зохион байгуулахаар 300 сая хүнийг цас мөсний спортод оролцуулж, бүс нутгийн хөгжил, экологийн бүтээн байгуулалт, ногоон инновацийг ахиулан, иргэдийн амьдралыг сайжруулж, дэлхийн цас мөсний спортын хөгжилд өргөн орон зайг нээж өглөө. Бээжингийн өвлийн олимп маргааш орой нээлтээ хийнэ. Дэлхий нийтээрээ Хятад улсад найдаж байгаа. Хятад улс бүрэн бэлтгэлээ хийсэн. Хятад улс дэлхий нийтэд хэмнэлтэй, аюулгүй, гайхалтай олимпын спортын наадмыг үзүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй эв санаа илүү нэгдсэн” олимпын уриаг хэрэгжүүлнэ” гэв.
https://mongol.cri.cn/,ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэ