Бээжингийн олимпыг зорьсон Монголын тамирчид тосгондоо төвхнөж, бэлтгэлдээ орлоо. Тэмцээн болох газрын хажууханд бэлтгэлийн талбай байрлах ба ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлдээ оржээ. Багийн гишүүдийг Бээжинд газардсан даруйд ПСР шинжилгээнд хамруулж хариу сөрөг гарч олимпын тосгондоо нэвтэрчээ. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс олимпын наадмын бүх оролцогчоос өдөр бүр шинжилгээ авч байна.
https://mongol.cri.cn/,ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл