Хятадын Төв радио телевизийн “2022 оны сар шинийн цэнгүүн” нь утга агуулга, урлагийн зохиомж, тайзны үзмэрээрээ хүмүүсийн сонирхлыг татаж, 1 тэрбум 296 сая хүн үзлээ. Үүнээс шинэ хэвлэл мэдээллийн платформоор хүлээн авч үзсэн хүн нь давхацсан тоогоор 7 тэрбум 133 саяд хүрчээ. Битүүний орой дэлхийн 170 гаруй улс орон бүс нутгийн 650 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл сар шинийн цэнгүүнийг шууд дамжуулав. Агуулга хэлбэрийг шинэчилсэн ба янз бүрийн хэвлэл мэдээллийн платформоор цацагдсан нь энэ жилийн сар шинийн цэнгүүний онцлог юм.
https://mongol.cri.cn/,ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл