Нэгдүгээр сарын 31-ний үдэш Хятадын Төв Радио Телевизийн "2022 оны цагаан сарын цэнгүүн" баярын нэвтрүүлэг үзэгчидтэйгээ золголоо. Цэнгээнт нэвтрүүлгийн агуулга, хэлбэр шинэлэг, шинэ технологийг бүрэн ашигласнаар үзэгчдэд уран сайхны гайхалтай үзүүлбэрийг үзүүлжээ. Тоглолт маш олон үзэгчдийн анхаарлыг татаж, гар утасны босоо дэлгэцээр үзэж нийт үзэгчдийн 50 хувь нь 30 наснаас доош залуучууд байв. Мөн гадаадын 170 гаруй улс орон, бүс нутгийн 600 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага дамжуулж, CNTV болон CGTN-гийн гадаад сувгийг ашиглан тоо давхардсан тоогоор үзэгчдийн тоо 3.5 саяд хүрчээ. Өнгөрсөн жилийн мөн үеэс 1.6 сая үзэгч илүү үлдсэн байна. "Бээжин 2022" Өвлийн олимп Хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ. Бар жилийн цагаан сарын цэнгүүнээр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах анх удаа Хятад хэлээр сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, Бээжингийн өвлийн олимпд анхаарал хандуулахыг уриаллаа. "2022 оны цагаан сарын цэнгүүн" нь цаг үеийн онцлог шингэсэн, орчин үеийн соёлын өнгө төрхөөр Хятадын уламжлалт соёлыг үзэгч түмэндээ танилцуулж, урлагийн хүртээлтэй томоохон үдэшлэг боллоо.
Н.Пүрэвжав, https://mongol.cri.cn/,ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл