Бээжингийн Өвлийн олимпод Бээжингийн Жяотун Их сургуулийн 355 сайн дурын ажилтан Хятадын Үндэсний спортын ордны үйл ажиллагаанд, хотын 265 сайн дурын ажилтан Укесонгийн спортын ордон, усан сэлэлтийн үндэсний төв, үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмын цэгүүдэд үйлчилгээний ажлыг гүйцэтгэх болно. Ордны талбай дахь сайн дурын ажилтан Чень Бо нь Компьютер, Мэдээлэл Технологийн Сургуулийн аспирантурын оюутан бөгөөд Өвлийн олимпод оролцох сайн дурынхны анхны багийн ажилтан юм. Чень Богийн хувьд зөвхөн ажилдаа хариуцлагатай хандах төдийгүй коллежийн оюутнуудын сэтгэл санаа өндөр байж, эрч хүчээ харуулах ёстой гэж үзэж байв. Чень Богийн ээж охиндоо видео холболтоор урмын сайхан хайрлаж хариуд нь тэрээр ээждээ "Даалгавраа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэж хэлэв. Хотын сайн дурын ажилтан Лиань Луян нь Хятадын Эдийн засаг, удирдлагын сургуулийн бакалаврын оюутан юм. Лиань Луян өвлийн олимпод сайн дурын ажилтнаар оролцох болсондоо ихэд бахархаж, Сайн дурынхны сургалтанд хамрагдсанаар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдал, үйлчилгээний талаарх мэдлэгээ дээшлүүлж, сурсан мэдлэгээ өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бээжингийн Жяотун Их сургуулийн Өвлийн олимпын сайн дурынхны 9-р ротын орлогч дарга Тань Шя нь Механик, электрон удирдлагын инженерийн сургуулийн ажилтан бөгөөд сайн дурын ажил хийхийн зэрэгцээ 9-р ротын оюутнуудын эрүүл мэндийн хяналтыг хариуцаж ажиллах юм. Өөрийгөө зориулах, харилцан туслалцах, ахиц дэвшил гаргах зориг сэтгэлтэй байхыг ангийнхандаа тэрээр үргэлж хэлдэг байна. Одоогийн байдлаар Бээжингийн Жяотоны Их сургуулийн өвлийн олимпын сайн дурын ажилтнууд өвлийн олимпын наадмын үеийн сайн дурын үйлчилгээний ажлыг амжилттай дуусгахын тулд төрөл бүрийн чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдаад байна.
http://www.solongonews.mn/,ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл