Бээжингийн Өвлийн олимпын наадмын нээлт удахгүй болно. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Зарууд хошууны онцгой сургуулийн сурагч оюутнууд мөсөн дээр тэшүүрээр тэших спортын төрлөөр өвлийн олимпод хүч нэмнэ. Энэ сарын 17-нд сурагчид биеийн тамирын талбайд ирж дасгалжуулагчийн заавраар дасгал сургуулилт хийж байлаа. Тэсгэм өвлийн хүйтэнд нуруу гэдгэр, урагш тэмүүлэн зүтгэх тэднийг харахад өвлийн олимптой алхаагаа нийлүүлж мөрөөдлийнхөө төлөө урагшилж буй залуу насны гэрэл гялбаа сэтгэлд бууна. "Ирээдүйд Олимпын наадамд оролцож улс орондоо өнгө нэмнэ" хэмээн сурагч Ван Зыхао өөрийн мөрөөдлөө бидэнтэй хуваалцлаа. Сүүлийн жилүүдэд Зарууд хошууны онцгой сургууль нь Өвөр Монголын спортын баг, улсын дасгалжуулах төвд олон тооны шилдэг тамирчдыг бэлтгэсэн төдийгүй өвлийн спортын төрлөөр чамлахааргүй амжилтыг үзүүлжээ. 2021 оны 07-р сард Хятадын Боловсролын Яам, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах комиссоос тус сургуульд "Өвлийн спортын онцлог сургууль", "Олимпын үлгэр жишээ сургууль" хэмээх цолын хүртээжээ.
http://www.solongonews.mn/,ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл