1-р сарын 15-нд Дундад улсын тэшүүрчдээс Бээжингийн өвлийн олимпод оролцох шигшээ шалгаруулалтын нэгдүгээр ээлж өндөрлөв. Хувийн дугаарын жагсаалтаар ӨМ-оос тэшүүрчин Хан Мэй өвлийн олимпод улсаа төлөөлж оролцох багт сонгогджээ. Тус шалгаруулалтын эмэгтэй тэшүүрийн уралдаанд Хан Мэй 3000м, 5000м-ийн уралдаанд тус бүр 4 минут 19 секундын амжилт үзүүлжээ. Хан Мэй анх хүрдэт тэшүүрээр гулгаж эхэлж, 11 настайдаа Мөгдөний спортын дээд сургуульд сурч, Янь Зүнь Жиеэ дасгалжуулагчийг даган тэшүүрийн бэлтгэлээ хийж эхэлсэн гэдэг. Хан Мэй 2016 онд 13-р удаагийн бүх улсын өвлийн спортын түргэн тэшүүрийн залуучуудын 1500 м-ын шийдвэрлэх уралдаанд манлайлж, бүх улсын рекордыг эвджээ. 2017 оны Саппурын Ази тивийн өвлийн спортод эмэгтэй 5000 м-ийн уралдаанд мөнгөн медаль хүртсэн байна. 2021-2022 оны дэлхийн хундагт түргэн тэшүүрийн уралдаанд гарамгай амжилт үзүүлж, гурван өдрийн дотор 1500м, 3000м-ийн бүх улсын дээд амжилтыг давж гарч чаджээ.
Хөлөнбуйрын өдрийн сонин, ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл