Саяхан болж өнгөрсөн Үндэсний баярын амралтын өдрүүдээр бүх Хятадын хэмжээнд иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа аюулгүй, тогтвортой байж, улсын хэмжээнд иргэний агаарын тээвэр давхацсан тоогоор 9.3 сая зорчигч тээвэрлэжээ. Гэсэн ч Иргэний агаарын тээврийн ерөнхий газраас мэдээлснээр бүх Хятадын иргэний агаарын тээврийн тээвэрлэсэн зорчигчдын тоо өнгөрсөн оныхоос 19.6 хувиар буурч, суудал ашиглалтын дундаж үзүүлэлт ч өнгөрсөн оныхоос 4.8 нэгжээр буурчээ. Гадагш аялсан зорчигчдын тоо аяллын оргил үед Гуанжөү, Шэньжэнь, Чэндү, Бээжин, Чүнчин, Шанхай, Ши-Ань, Күньмин, Ханжөү хотоос агаарын тээврээр гадагшаа аялсан зорчигчдын тоо үндэсний хэмжээнд хамгийн олон байсан бол буцах аяллын оргил үед Чэндү, Чүнчин, Гуанжөү, Шэньжэнь, Ши-Ань, Бээжин, Күньмин, Ханжөү, Шанхай хотоос агаарын тээврээр аялсан жуулчдын тоо үндэсний хэмжээнд хамгийн олон байв.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ , ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл