Олсны нэг үзүүрээс атгасан бол тэр чигтээ зуураад дуусдаг

2021 оны 10-р сарын 19 өдөр

SIBERIAN WELLNESS MONGOLIA САПФИР БИЗНЕС ЛИДЕР БАЗАРРАГЧАА АРИУНЧИМЭГ

“Сибирийн” гэгдэх бүтээгдэхүүн Монгол хөрсөнд нутагшсаар олон жилийг үдэж, хэрэглэгчдийн ам муугүй байна. Энэ бизнест амжилттай яваа олны төлөөлөл Ариунчимэг гэх бүсгүйг бид сонины хоймортоо урьж ярилцлаа. Хүнд эрүүл мэнд бэлэглэхийн сацуу санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрсэн тухай түүний яриа уншигч таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.


-Сибирийн эрүүл мэнд гэхээр Монголд олон жилийн өмнөөс танигдсан. Сүлжээний энэ бизнест анх татагдсан үүх түүхээсээ яривал?
-Би өмнө нь Оросод ганзагын наймаа хийж амьдарч байсан юм. Тийм болохоор Сибирийн эрүүл мэндийн талаарх ерөнхий ойлголт надад байсан ч яг энэ чиглэлээр ажиллаж  байгаагүй. Хүмүүсийн нийтлэг ойлголт байдаг л даа, сүлжээчин гэхээр бараа борлуулаад явдаг хүн гэсэн. Би ч бас анх тийм л ойлголттой байсан. Тэгтэл энэ маань эрүүл хэв маягийн амьдрал, зөв хэрэглээ юм. Бид гарын тос худалдаж авахдаа аль болох чанар сайтайг нь сонгодог шүү дээ. Энэ сүлжээнд анх яаж татагдсан бэ гэхээр гарын тосыг нь хэрэглэж үзээд надад маш их таалагдсан. Өмнө нь олон л тос хэрэглэж байсан. Санаанд төдийлөн хүрдэггүй, “Сибирс гилдрой” гарын тосыг хэрэглэснээс хойш үнэнч хэрэглэгч нь болсон. Оросод амьдарч байгаад Монголдоо ирээд 5-6 жил болж байна. Олны жишгээр наймаа хийгээд явж байсан, наймаа ч бас эрсдэлтэй ш тэ. Нэг удаа буруу наймаа хийж бүтэлгүйтэж, өндөр зээлтэй байсныг хэлэх үү, хаанаас яаж мөнгө олох вэ гэж ёстой л өдрийн бодол шөнийн зүүд болж явсан үе. Тэгээд Сибирийн эрүүл мэндийг анх сонирхож, тэр үед өрөө төлөх тухай огт төсөөлөгдөөгүй. Гэхдээ надад нэг зан чанар байдаг. Ямар ч юманд тууштай байж чаддаг. Ямартаа арван жил Оросод амьдрахдаа эндээс би хоёр өрөө байр, дунд гарын жиптэй болоод буцна даа л гэж зүтгэсэн. Тэр мөрөөдөлдөө ч хүрсэн. “Сибир” Монголд орж ирээд 15 жил болоход хэзээний хэрэглэгчдийн танил болж чадаж. Хөрс нь ийн бэлэн зэхэгдсэн эко бүтээгдэхүүн гэдгээрээ миний хувьд үнэхээр санаанд багтаж байсан.
Уучлаарай, би нэлээн нуршуу яриад байна уу?
-Зүгээр, зүгээр. Маш сонирхолтой түүх байна.
-Би яг Дорнод нутагт төрж өссөн хүн биш шүү дээ. Хүн танихгүй, тийм болохоор надад итгэх болов уу гэсэн болгоомжлол байсан ч юутай ч хийгээд үзье гэж зориг шулуудсан. Ингээд тэр үед “Манго” жижиг дэлгүүр ажиллуулдаг байлаа. Дэлгүүрээр орсон, гарсан хүмүүст “сибирээ” танилцуулж эхэлсэн. Нэг их хүнд байдлаар биш хөнгөн ойлгомжтойгоор. Тэр цагаас хойш яг хоёр жил найман сар болж байна. Энэ хугацаанд их өрнөөсөө ч гарлаа. Эргээд бодоход ямар олон хүнийг амжилтад хүргэв, хичнээн хүний амьдрал нүдэн дээр өөрчлөгдөж байна гээд бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл эрхгүй төрдөг. Манай компанид сард сая төгрөгийн цалин авдаг хүн маш олон. Тэдний араас олон олон хүн энэ компанийн босгоор алхан ороосой гэж хүсдэг. 
-Та ямар мэргэжил хаана эзэмшсэн бэ? 
-Би Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Зочид буудал-зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Дараа нь Идэр дээд сургуульд социологич мэргэжлээр суралцаж дүүргэсэн. Харамсалтай нь мэргэжлээрээ огт ажиллаагүй. Сургуулиа төгсөхөд аймгийн тамгын газарт ажилд орох санал тавьсан ч төсвийн цалингаар амьдралаа залгуулна гэхэд нэг л санаанд багтахгүй байсан. Залуу хүний хувьд гоё карьер. Ажил хэрэгч хувцас өмсөөд ая тавтай сайхан орчинд ажиллана гэдэг. Эгч маань багш мэргэжилтэй. Харж байхад цалингаас цалингийн хооронд амьдралаа дөнгөж л аргацаагаад яваад байх шиг санагдаж, би энэ замаар явбал бүтэхгүй нь гэж бодоод наймаа хийж эхэлсэн. Тэгэхэд би хорин тав зургаатай байсан. Аав, ээжээсээ таван зуун мянган төгрөг арайхийн салгаж, тэр үед банкны зээл олддоггүй байсан үе шүү дээ. Миний аав, ээж зарчимч шударга хүмүүс. “За тэгээд энэ мөнгийг алдаад ирвэл дахин нааш зүглэлтгүй шүү” гэсэн. Тэр үед ингэж хатуу үг хэлээгүй бол тэгтлээ махран зүтгэхгүй байсан ч байж мэднэ. Таван зуун мянга гэдэг чнь тэр үед аймаар их мөнгө шүү дээ. Алдах эрхгүй гэдгээ ойлгож наймаанд гарч эргэлт буцалтгүй зүтгэсэн. 
-Хүссэн хүн бүхэн Сүлжээний бизнест амжилт олдоггүй шүү дээ. Өөрийн тань амжилтын нууц нь  юу вэ? 
-Ерөөсөө тууштай байж чадсан. Энэ бизнест надаас өмнө орсон, амжилттай яваа олон хүн Дорнодод бий. Би хурдтай авах дуртай. Урьд өмнө нь энэ талаархи ойлголт туршлага байгаагүй ч энэ бизнест хурд чухал юм байна гэдгийг олж харсан. Анхны цалин маань 300,000 гаас эхэлж 400,000 700,000 гээд өсөөд ирэхээр улам урамшаад хурдаа сааруулалгүй урагш зүтгэсээр байсан. Мэдээж,  элсэж орсон эхэн үед учраа олохгүй будилах үе байсан. Спонсор маань хажуу дэргэд биш болохоор байнга утсаар ярих боломжгүй. Хаанаас юу хүлээж суухав дээ. Манайхны нэг дутагдал төр засгаас биднийг яаж харж хандах бол гээд  гараа тосоод хүлээгээд суудаг. Биднийг тэд харж хандлаа гэхэд амьдралд тултал хүрэлцээтэй мөнгийг өгч чадахгүй ш тэ. Жишээлбэл, Хүүхдийн 100.000-ыг дахиад нэмэх болов уу, и баримтаас мөнгө хожчих юмсан гээд… Хэн нэгнээс хүлээж суух биш хүн амьдралынхаа эзэн нь учраас өөрөө л хичээх учиртай. Хүний амьдралыг хорь, гучин жилээр урагшлуулж чаддаг Сибирийн бүтээгдэхүүн хажуу дэргэд чинь байна шүү дээ. Тооцоолсон нь би жилд хоёр зуугаас гурван зуу гаруй сая төгрөгийн орлого олсон байна лээ. Жилд шүү дээ.  Компаниасаа орон сууцны урьдчилгаа 10000$ авсан. Цалин минь хоёроос гурван сарын дотор 15 сая төгрөг болж, 50000$ эрх нээх зорилготой ажиллаж байна.  Одоо би 68 саяын RX унадаг. Унааны төлбөрөө долоохон сарын дотор барагдуулсан. Энэ бол амжилт. Чамайг төрд маш сайн зүтгэлээ гээд унаа машин өгөх үү? Хүмүүс өөрийгөө голдог. Чи мундаг ярьдаг болохоор, чи анхнаасаа наймаачин юм чинь чадаж байна гэж. Өөрийгөө дайчилж чадах юм бол ямар ч хүн амжилтад хүрэх боломжтой.
-Хүмүүсийн бас нэг ойлголт байдаг. Дээд талын ганц нэг хүн нь баяжаад доод хүмүүс нь ажилч зөгий шиг зүтгэдэг гэж?
-Яг тийм. Энэ бол маш буруу ойлголт. Өөртөө итгэлтэй байвал Ариунчимэгээс ч илүү амжилтад хүрч чадна гэдгээрээ манай компани бусад компаниудаас ялгаатай. Урамшууллын систем нь өөр. Энэ компанид чиний хэзээ орох, хэзээ гарах нь огт хамаа байхгүй. Миний сарын цалин арван сая төгрөг. Байрны урьдчилгаа хамгийн бага нь арван мянган доллар байхгүй юу. Миний хувьд цаашдаа тавин мянган долларын урьдчилгаа удахгүй авна. Удахгүй шинэ цол нэмнэ. Мөн Арабын нэгдсэн Эмират улсад өөрийн багаас өөрөөсөө гадна гурван хүнийг авч явах аяллын эрхийг нээж чадсан. Дээрээс нь манай багаас  Оргилтуяа саяхан машинаа авсан,  дахиад нэг хүний машин дээр хил дээр ирчихсэн байгаа. Энэ сард манай багаас хоёр хүн машинтай болж байна.  
-Эрүүл мэндийн асуудал хамгийн эрхэм. Энэ бүтээгдэхүүний хүний биед үзүүлэх нөлөө, ач холбогдол талаас нь манай уншигчдад тодорхой ойлголтыг өгөөч? 
-Манай хүмүүс их төлөв өвдсөн хойноо эмнэлэгт очиж очер дугаар үүсгэдэг. Хүний төлөө өвдсөн юм шиг эмчийг загнана, зандчина. Ковидын үед энэ байдал илүүтэй мэдрэгдсэн. Өвдлөө гэхэд эмч, эмнэлэгт бүхнийг даатгадаг. Жишээлбэл, манай сибирийн бүтээгдэхүүн байгалийн гаралтай эко шүү дээ. Архи уухаараа энэ хүний биед хортой юу гэж асуудаггүй, тэр ч бүү хэл нэг хундагаар амнаас ам дамжуулж уудаг. Өөрсдийнхөө амьдралын буруу хэв маягаас болж өвдчихөөд эцэст нь эмч нарыг буруутгадаг. Сошиалаар ямар олон хүн эмч нарыг загнаж харааж  байна вэ. Тэд ч гэмээн ар гэртэй амьдралтай, үр хүүхэдтэй хүмүүс. Манай сибирийн компани байгуулагдаад хорин зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөөсөө эм биш хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Гадаад оронд энэ ойлголт арав хорин жилийн өмнө тархинд нь суучихсан.  Манай Монголд  энэ талын ойлголт Ковидын үед жаахан нэмэгдэж байх шиг. Хоолны газарт ороод танай нэрийн хоол юу вэ гэж бид хамгийн түрүүн асуудаг шиг манай новомин гэх бүтээгдэхүүнийг хүмүүс илүүтэй таньсан. Ковид хүрсний дараа хүмүүс энэ бүтээгдэхүүнийг маш ихээр хэрэглэх болсон. Манайх шинээр нэг бүтээгдэхүүн гаргахад хоёр жилийн хугацаа зарцуулдаг. Маш их судалгаа, туршилтын үр дүнд шинэ бүтээгдэхүүн гардаг. Манай эмч нар бүтээгдэхүүнээ зуу биш хоёр зуун хувийн найдвартай гэж баталдаг. Хүн гэдэг амьтан байгалтай салшгүй холбоотой. Манай  давуу тал нь зуун хувь ургамлын бүтээгдэхүүн, нэг хувийн ч химийн орц найрлага байхгүй. Тийм болохоор хүний биед таарна таарахгүй гэсэн ойлголт байхгүй, итгэхээс яах юм бэ, Оросын шинжлэх ухаан, Оросын агуу эрдэмтдийн бүтээлийг таниулаад сууж байгаадаа би баяртай байдаг.  
-Гайхалтай үр дүн гарсан ямар баримт, жишээ байна?
-Гайхалтай үр дүн гарсан жишээ олныг дурдаж болно. Хөхний хорт хавдрын эхний шатанд байсан хүн эдгэрсэн. Мөн Цэнд гэж элэгний асуудалтай, царай нь харлачихсан хүн бүтэн жил уугаад үр дүн гарсан. За тэгээд манай “Три глим” бүтээгдэхүүн байна. Цөсний өтгөрөл, цөсний зогсонгишил, цөсний чулуутай маш олон хүн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Дэлхий даяар хүнсний нэмэлт бүтээгдэхүүний топ 10-т багтдаг Новомин гэж бүтээгдэхүүн бий.  Өдөрт манайд 100 гаруй Новомин борлогддог. Хорт хавдраас жар, далан хувь сэргийлдэг. Нэгэнт хүндэрсэн хойно нь уулгаж, идүүлдэг байж гэж хожим харамсахгүйгээр өвчний эхэн үед ууж хэрэглэх нь илүү үр дүнтэй. Биднийг бүтээгдэхүүнээ тайлбарлаад санал тавихад  Сүлжээчин юм чинь юмаа зарах гэж чичрээд байна гэж хүмүүс сэр санадаг. Гэтэл бид бусдын эрүүл мэндийн төлөө буян хурааж байдаг гэдгийг багийнхандаа ч энэ талаас нь ойлгуулдаг. Хүн эрүүл саруул байна гэдэг нь хамгийн эрхэм чухал. Бид хүнд нас хайрлаад зогсохгүй санхүүгийн эрх чөлөөнд хүргэдэг давхар буянтай ажил. Өдөр өдрийн ажлаа өөрөө л зохицуулна. Заавал ажлын байрандаа байх шаардлагагүй, хяналт шалгалт гэж дарамтлуулахгүй, гэрээсээ ажиллах боломжтой гээд олон давуу талыг дурдаж болно.  
-Сүлжээний бусад бүтээгдэхүүнээс юугаараа онцлог вэ? 
-Юун түрүүн манайх албан ёсны компани гэдгээрээ давуу. Танд хэн нэгэн ямар нэгэн  сүлжээ санал болговол “Албан ёсны компани мөн үү?” гэж асуугаарай. Тун цөөхөн байдаг юм билээ. Манай компани Монголд орж ирээд оршин тогтноод 15 жил болж байна. Зарим нэг сүлжээний бизнес хүмүүсийнхээ оноо балыг дураараа сэлгүүлдэг. Манайд тийм юм байхгүй. Албан ёсны компани гэдгээрээ ар тал нь найдвартай. Хоёрдугаарт, манайх гишүүддээ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөг. Энэ нь хоёр мянга таван зуун балнаас эхэлж төлөгддөг.
-Таны ямар зан чанар энэ амжилтад хүрэхэд нөлөөлсөн вэ? 
-Олсны нэг үзүүрээс атгасан бол тэр чигтээ зуураад дуусдаг тууштай чанар надад бий. Тийм болохоор Тэрбумтан болох мөрөөдөлдөө удахгүй хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ гоё юм уу, тэр ч юм гоё юм уу гэж үсчих биш чиний зөв гэж бодож итгэл үнэмшил төрсөн л бол түүнийхээ үзүүрээс атгаад авах нь зөв.  Эрүүл мэнд эрхэм чухлыг дээр хэлсэн. Хоёрдугаарт, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх. Дэлгүүрт ороод байгаа мөнгөндөө захирагдахгүйгээр хүссэнээ авдаг байх нь санхүүгийн эрх чөлөө гэж би ойлгодог. Манай гэр бүл дөрвүүлээ, бага хүүхдээс бусад нь сибирчүүд. Манай баг хамт олон нийлээд сард зуу гаруй сая төгрөгийн цалин авч байна. Энэ бол зуун тавь, жаран хүнтэй байгууллагын цалинтай дүйхүйц хэмжээнийх.
-Таныг ажилдаа тууштай зүтгэхэд ар гэрийн дэмжлэг, нөлөө их байсан байх. Гэр бүлээ танилцуулаач?
-Манай хүнийг Гантулга гэдэг. Халхгол сумын уугуул.  Бид хамтдаа “сибирт”  зүтгэдэг. Хамгийн анх манай хүн сибирт намайг татаж оруулсан юм. Эхнэр, нөхөр хоёр нэг зүгт харж нэг зорилгын төлөө хамтдаа байж амжилтад хүрдэг. “Чи чадна” гэж хань маань үргэлж надад урам хайрладаг. Гэр орны асуудалд санаа бүү зов, ажлаа л сайн хий гэдэг.
-Өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд шулуун дардан замыг туулаагүй л байх. Алдаж онож явсан үеэ дурсвал?
-Би наймаа хийж байх үедээ юу ч үгүй болж үзсэн. Энэ бизнесийг тэгээс эхэлсэн. Сибирт ажилд орохоос өмнө 3,6 сая төгрөгөөр нэг сүлжээнд элсэж байлаа. 3,6 сая төгрөгөөр хэн нэгнийг оруулна гэдэг үнэхээр хэцүү санагдсан. Тэгсэн нь нэг хүн хашаа байшингаа тавьж хамтрана гээд. Нөхөр энийг мэдээд тас хориглосон л доо.  Одоо бодоод айдаг юм. Дөрвөн айлын амьдралыг сүйрүүлэх байж гэж. Тэр бизнесээс өөрөө л хохирол амсаад дууссан ийм түүх бий. Тэр багахан туршлага дээрээ дулдуйдаж энэ сүлжээнд орсон. Өмнө нь сүлжээнд орж алдаж онож үзээгүй бол хэзээ ч Сибирийг сонгохгүй байсан. Сибирт элсээд долоохон хоногийн дотор маш хурдтайгаар олон хүн элсүүлсэн. Сибирт би 180 мянган төгрөгөөр элсээд 60 мянган төгрөг буцаагаад авч билээ. Энэ нь надад цаашид ажиллах итгэл төрсөн дөө.   
-Сибирийн бүтээгдэхүүнийг Путин хэрэглэдэг гэж сонсож байсан? 
-За ёстой би мэдэхгүй шүү. Ширээн дээр нь тавиатай байхыг харсан биш \инээнэ\. Харин манай Оросын буриад найзууд “Хэрэвзээ Сибирийн бүтээгдэхүүнийг хүмүүс зуун хувь хэрэглэвэл эмнэлэг рүү очих хүн байхгүй болно” гэж. Энэ бол үнэн үг. Ядахад өдөрт нэг ширхэг омега ам руугаа хийчихдэг бол. Омега ууж байгаа тохиолдолд хорвоогоос гэнэт явчихгүй шүү дээ. Цусны даралт, зүрхээр ямар олон хүн хорвоог орхиж байна вэ.
-Таван жилийн дараах Ариунчимэгийг хэрхэн төсөөлж байна? 
-Гадаад далайгаар аялаад л. Таван жилийн дараа сургалтаар гадаад орныг зорих болно. Манай дийлэнх нь ажил хийх гэж умард орныг зорьдог бол би Солонгос, Тайландаар аялангаа сургалтаа хийнэ гэж мөрөөддөг. Манай компанид гурван зуун тавин мянган доллар өгөх амлалт байгаа. Тэрбумтан болчихоод түүнээ хадгаламжид хийгээд амьдрахад хангалттай пүүл. Хүн том мөрөөдөж байж том зорилгод хүрнэ. Түүнийхээ төлөө урагш харж алхаарай. Тууштай байж чадвал зорилго биелдэг юм байна. Би хоёр, гуравхан жилийн өмнө, тухайлбал Оросод байсан тэр үеэ одоо бодохоор “өшиглөчихмөөр” санагддаг гээд бод доо. Би яах гэж нэг хоёрхон өрөө байр, машин мөрөөдөж яваа вэ. Хайран залуу нас, хайран цаг хугацаа. 
-Сүлжээний бизнест багаар ажиллах чадвар, итгэлцэл, тууштай байх гээд олон зан чанар шаардагдана. Энэ чадварыг хэзээ олж авав? Хувь хүний өгөгдөл байв уу?
-Маш их суралцана, маш ихийг уншина. Олон хүний зан ааш аягийг олох гэдэг хэцүү шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийг сибирт дурлуулах гэдэг. Би ятгадаггүй. Маш хурдан амжилтад хүрээд маш хурдан цалинд хүргэхийг зорьдог. Зуун мянга ч хамаагүй цалин авах. Хэрвээ та намайг Сибирт уриагүй бол би мэдэхгүй байх байж шүү дээ гээд талархлын үг сонсоно гэдэг гоё мэдрэмж. Чамд зорилго байгаа цагт ямар ч бэрхшээлийг давж гарна шүү дээ. Жишээлбэл,  нэг тэрбум төгрөгт хүрнэ гэсэн зорилго надад байна. Түүнийхээ төлөө ямар ч саад бэрхшээл, юу ч тохиолдсон тэрийг даваад гарах ёстой. Тэрбум төгрөг авлаа гэхэд би ганцаараа идэхгүй шүү дээ. Дорнод аймагтаа гоё бүтээн байгуулалт хийх мөрөөдөлтэй байгаа. Маш гоё олон хүн цуглардаг, сайхан энерги авдаг газар байгаасай. “Энэ цэцэрлэгт хүрээлэнг “Сибирийн” Ариунчимэгийн хамт олон  хийсэн юм” гээд үр хойч маань биднээр  бахархах болно. Ингэж л ирээдүйгээ төсөөлж сууна даа. 
-Хүн болж төлөвшсөн орчингтань сонирхоё. Ямар гэр бүлд өсч өндийв?
-Би Хэнтий аймгийн Биндэр суманд төрж өссөн, сумын хүүхэд. Түлээ модоо хагалаад л. Хүүхэд байхаасаа  хүний арга эвийг эвтэйхэн олчихдог ч тэгтлээ хичээнгүй зан надад байгаагүй. Сибиртэй амьдралаа холбосноос хойш хичээнгүй гэдэг зан төлөвийг олж авсан. Харин аав, ээж маань хүнд “чадахгүй” гэж битгий хэлж бай. Чадахгүй ч байсан чадахын төлөө тэмц гэдэг үг өнөө хэр сэтгэлд тод үлдсэн. Зургадугаар ангид байхдаа цахилгаан хөрөөгөөр хүртэл түлээгээ хөрөөддөг байсан.  Хоёр бедоноор Онон голоос усаа зөөнө. Үргэлж хүний сайныг харж дууриах дуртай хүүхэд байсан. Нэг айлд очход гэрээ гоё цэвэрлэсэн байвал орж ирээд гэрээ цэвэрлэчихнэ,  тавилгаа өөрчилсөн байвал мөн л дууриагаад өөрчлөх жишээний. Цагаан сараар айлын өгсөн чихрийг хадгалж байгаад эгч, дүү хоёртоо үзүүлж онгироож байгаад түлээгээ хөрөөдөнө. Сумын наадмаар үзэмний шүүс, компот найруулж зарна. Аав маань тарвага их агнана. Зуны амралтаараа түүнийг нь өвчинө. Гарынхаа өндгийг нарийн иртэй хутгаар нэлээн зүсч байж тарвага өвчиж сурсан даа. Хөлсөнд нь аав сонирхоод байсан хувцас хунарыг авч өгнө.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Сүүлийн хормыг танд үлдээе.
-Хүмүүс сүлжээний бизнес гэдэг утгаар нь биш  амьдралаа өөрчилье, Эрүүл мэндээ олж авъя гэж биднийг зорьдог байгаасай. Манай офисс 10-р байшинд байрладаг. Энэ орчинд орж ирснээр та “сибир”-ийг бүрэн ойлгож мэдрэх болно. Зорьж ирсэн хэн бүхэнд манай хаалга нээлттэй. Хүмүүсийгээ аль болох тав тухтай орчинд байлгах гэж бид хичээж ажиллаж байна. 

Г.ОЮУНТУЯА
 

  • Туяа
  • 338
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313