ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан олон орны нам төрийн удирдлагууд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Хятадын Коммунист намын төв хороонд баярын цахилгаан утас, захиадал илгээжээ. Өнгөрсөн 100 жилийн турш олсон ХКН-ын агуу их ололт амжилтыг үнэлэн магтаж, ХКН-ын амжилттай туршлагаас дэлхийн улс орнуудын улс төрийн намууд даган суралцах ёстой хэмээн дахин гэрэл цацруулсан зуун жилийг бүтээхийг хүсэн ерөөжээ.
Габон улсын Ерөнхийлөгч Бонго, Гамбийн Ерөнхийлөгч Барро, Ливийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн дарга Манфи, Ирландын Ерөнхий сайд Мартин, Тонганы ардын намын дарга, Ерөнхий сайд Туйонетоа, Бразилийн ардчилсан намын удирдагч, Конгрессын дарга Пасай Ко, Францын Ерөнхий сайд асан Де Виллепин, Малайзын ардчилсан дэвшил намын дарга, Ерөнхий сайдын Хятад дахь тусгай элч Жан Чиншин, Тайландын Үндэсний Ассамблейн дарга асан, Тайланд-Хятадын Соёл, эдийн засгийн нийгэмлэгийн ерөнхий захирал Почин Пен Лажун, Оросын "Шударга Орос-Эх оронч- үнэний төлөө нам”-ын дарга Миронов, Сирийн сэргэн мандалтын намын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хилал, Шри Ланка-Хятадын нийгэм, соёлын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Абэ Секера, Микронезийн холбооны улсын Гадаад хэргийн сайд Эли Исса, Францын Үндэсний Ассамблейн Франц, Хятадын найрамдлын ажлын хэсгийн дарга, Бүгд Найрамдах Кадима намын Азийн асуудал эрхэлсэн дарга Чэн Вэньшюн, Перугийн "Тантай хамт" намын дарга Биолетта, Балбагийн Коммунист намын байнгын хорооны гишүүн, Лумбини мужийн тэргүүн сайд Бокрил, БНСУ-ын 21-р зууны Өмнөд Солонгос, Хятадын солилцооны нийгэмлэгийн дарга Ким Хангю, Мьянмарын Гэрэлт сан нийгэмлэгийн дарга Найлин, Мальдивын Хятад Мальдивын Соёлын солилцооны нийгэмлэгийн дарга Морид, Армены Энх тайвны зөвлөлийн дарга Петросиан, Иран Хятадын үйлдвэр худалдааны танхимын дарга Харири, Индонезийн орон нутгийн төлөөлөгчдийн зөвлөлийн дэд дарга На Жамудин нар баярын цахилгаан утас буюу баярын захиа ирүүлжээ. \Ренчинсоо\
//mongol.cri.cn/, ШББХ Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл