100 жилийн ойд зориулсан найрал дууны уралдаан болов

2021 оны 7-р сарын 30 өдөр

      Агуу их он жилүүдийг эргэн санаж, зуун жилийн турших зүрх сэтгэлийг магтан сайшааж,  6-р сарын 25-ны өдөр ШББХ-ны Намын хороо, засгийн газраас ивээн тэтгэсэн, ШББХ-ны Суртал ухуулгын хэлтэс, Соёл, аялал жуулчлал, спортын товчоо,Соёлын төв, Номын сан, Улаанмөчир, Хам зуучлуурын төв хамтран зохион байгуулсан, "Ардын дуугаа Намдаа дуулая" ШББХ-ны нийтийн найрал дуу, Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа ШББХ-ны Үндэсний Соёлын Төвийн нэг давхрын лекцийн танхимд боллоо. 
     Хотын намын хорооны намын түүх судлал, боловсролын арван хоёр дахь аялалын удирдамжийн бүлгийн ахлагч, хотын намын хорооны шууд харьяа байгууллагуудын ажлын хорооны хоёрдугаар төвшний байцаагч асан Хасыг тусгайлан урьж, Шинэ барга баруун Хошууны хошуун дарга Бөхбаяр, Тэмцэл, Жин Насан зэрэг дөрвөн удирдаач,  хошууны бүх ажилтан, ажилтнууд үйл ажиллагаанд оролцов. Уралдаан өрсөлдөөнтэй явагдаж  тэргүүн байранд хошууны Намын хорооны алба, засгийн газрын алба зэрэг есөн нэгжийн хамтарсан баг, Хэрлэн нийгэм тойргийн баг шалгарлаа. Багш сурган хүмүүжүүлэгч нарын баг, Далай сумны баг, Суртал ухуулгын баг, Уртын дууны нийгэмлэгийн баг хоёрдугаар байрын шагнал хүртэв. Гуравдугаар байранд Ойн бэлчээрийн экологийн орчны баг, Ардын төлөөлөгчдийн болон Улс төрийн зөвлөлгөөний баг, Үйлдвэр худалдааны холбоо, Хөдөө аж ахуй, мал аж ахуй, технологийн баг, Буйр сумны баг нар шалгарлаа. Бусад багууд шилдэг уран зохион байгууллагч, нийтэч баг, загварлаг баг, Тайзны шилдэг зохион байгуулагч, жүжиглэлт сайтай багийн шагналыг хүртэв.

 ШББХ Хам зуучлуурын төв, ШББХ Шиү Гуань, Шаов Тан,Цэнгэл
 

  • Туяа
  • 372
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313