Хоёр нам байгуулагдсан цагаасаа хувьсгалт найрсаг харилцааг тогтоосон

2021 оны 7-р сарын 29 өдөр

“Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн ёслолын үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшяний хэлсэн үг:

        МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, эрхэм хүндэт хатагтай Боргилмаа, Хятад, Монголын сэтгүүлчид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өвс мод ногоорч, цэцэг навч дэлгэрсэн зуны улиралд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулсан “Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын нээлт болж байна. Энэ нь Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбар цар тахлыг даван туулж, хамтран ажилласны амьд туршлага юм. Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбарын чин үнэнч, найрсаг, ажил хэрэгч харилцааг бид дахин нэг удаа тодруулж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны нэрийн өмнөөс хоёр орны найрсаг харилцаа, ард түмний нөхөрлөлийг ахиулахад хувь нэмрээ оруулж ирсэн сэтгүүлчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдалд үргэлж анхаарч даван туулж, хэвийн үйлдвэрлэл, амьдралаа сэргээхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ жил ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн турш ХКН анхны зорилгоосоо үл хазайн, Хятадын ард түмний аз жаргал, Хятадын үндэсний сэргэн мандал, хүн төрөлхтний нийгмийн эв нэгдлийн төлөө хүчин зүтгэж ирсэн. ХКН-ын удирдлага дэлхийн анхаарлыг татсан хөгжлийн гайхамшгийг бүтээж, орчин үеийн социалист улс орныг  байгуулах шинэ аялалд гарлаа. Түүхийг эргэн харахад ХКН байгуулагдсан цагаасаа Монгол Ардын Намтай гүн гүнзгий хувьсгалт найрсаг харилцааг тогтоосон. БНХАУ байгуулагдмагц Монгол Улс Хятад улстай дипломат харилцаа тогтоосноо зарласан юм. 70 гаруй жилийн түүхэн найрсаг хамтын ажиллагаа Хятад, Монголын харилцааны гол урсгал байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улс бие биедээ туслан, харилцан ашигтай, хамтын хөгжлийг баримталж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог тасралтгүй гүнзгийрүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр ард түмэнд ашиг тусаа өгч ирлээ. Ялангуяа цар тахлын үеэр Хятад, Монгол хоёр орон хамтран ажиллаж, хатуу бэрхшээлийг хамтдаа даван туулж, найрсаг хөршүүдийн үлгэр жишээ болж байна. Энэхүү хамтарсан сурвалжилгын арга хэмжээний хүрээнд бид түүхэн дэх Хятадын хувьсгалын голомт болох Янь Ань хотоос Өвөр Монголын нутгаар хил даван Улаанбаатар хотыг дамжиж, Зөвлөлт Холбоот Улсын Москва хотод хүрдэг Коммунист олон улсын холбооны шугам зэрэг сурвалжилгын зам бий болгосон. Энэхүү сурвалжилга түүхэн өөр өөр үе шатан дахь Хятад, Монголын найрамдал, хоёр ард түмний гүн зузаан нөхөрлөлийн ил тод гэрч юм. Үүний зэрэгцээ Хятадын Өвөр Монгол, Ниншя зэрэг өөртөө засах орны ядуурлыг бууруулах, экологийн засаглал, соёлын аялал жуулчлал, орчин үеийн хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалт, иргэдийн амьжиргааны төвшин зэрэг цуврал сурвалжилгын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Эдгээр сэдэв нь мөн Монголын ард түмний үйлдвэрлэл амьдрал дунд тулгамдаж буй асуудал мөн. ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн хуучин нийгмээс шинэ цаг эринд шилжсэн.

      Хятад, Монголын сэтгүүлчид та бүхэн энэхүү хамтарсан сурвалжилгын хүрээнд Хятад, Монголын найрамдлын түүх, ХКН-ын зуун жилийн аугаа түүхээр сэдэвлэн, онлайн, оффлайн хэлбэрийг хослуулж, ард түмний нөхөрлөлийг ахиулахад эерэг энергийг түгээнэ гэдэгт гүнээ итгэж байна. Эцэст нь бидний зохион байгуулж буй үйл ажиллагаа  МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, хатагтай Боргилмаа танд дахин хүндэтгэл илэрхийлье. Долоон хоногийн сурвалжилгын үйл ажиллагаанд оролцох Монголын хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамтарсан сурвалжилга амжилттай болж, сэтгүүлчид та бүхэн ганзага дүүрэн буцахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

www.solongonews.mn , ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 340
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313