Эгэл баатруудын түүхээс ХКН яагаад ялалт байгуулсаар ирснийг ойлгож болно " ‘7-р сарын 1-ний одон’-гийн эзэд бол ард түмний дундаас өөрсдийн үүрэгт ажлаа амжилттай биелүүлж, чимээгүйхэн зүтгэдэг эгэл баатрууд юм" гэж ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 29-ний өдөр "7-р сарын 1-ний одон" гардуулах ёслолын үеэр хэлжээ.
"7-р сарын 1-ний одон" бол Хятадын Коммунист Намын хамгийн дээд яруу алдар юм. Энэ онд анх удаагаа 29 намын гишүүнийг урамшуулан шагнасан байна. Энгийн агаад агуу баатрууд ард түмнээс төрдөг.
Хятадын коммунистууд ямар хүмүүс байдаг бэ? 100 жилийн өмнө, Хятадын Коммунист Нам байгуулагдах эхний үед, гаднынхан энэ талаар тодорхой ойлголтгүй байсан. Гоминдан намын засгийн газар хорон муугаар мушгин гуйвуулж, ХКН-ын гишүүдийг бүр цаашлаад чөтгөр шулмаар үздэг байв. 1936 онд Америкийн сэтгүүлч Эдгар Сноу Шаньбэй-гийн хувьсгалын суурин газрыг сурвалжилж "Улаан одод Хятад улсыг гийгүүлнэ" ном бичсэнээр Коммунистуудын жинхэнэ дүр төрх Барууны ертөнцөд аажмаар танигдах болжээ.100 жилийн турш, үе үеийн Хятадын Коммунист Намын гишүүд ард түмний төлөө, ард түмэндээ найдаж, түмэн бэрхшээл мянган бартааг даван туулж урагшилсаар ирсэн юм. Энэ үйл явцад ХКН-ын эрхэм нандин оюун санааны үнэ цэнэтэй чанар үе дамжин уламжлагдаж, өөрчлөгдөшгүй анхны зорилтыг нь тайлбарласан юм.
Беларусийн Стратеги Судлалын Хүрээлэнгийн судлаач Сергей Вихечук хэлэхдээ, түүхийн явцад, Хятадын Коммунист Нам үргэлж тэргүүн эгнээнд явэ эрэлхэг баатар, дэвшлийн биелэл болсон, ялангуяа өөрчлөлт, нээлтийн бодлого хэрэгжүүлсний дараа Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил дэлхий нийтийг гайхуулсан ололт амжилтад хүрсэн. Үүнийг хүн төрөлхтний түүхэнд давтагдашгүй зүйл гэж хэлэхэд өчөөхөн ч илүүдэхгүй гэжээ. Иймэрхүү түүхэнд давтагдашгүй зүйл хаанаас ирсэн бэ гэж асуувал "7-р сарын 1-ний одон" -гийн 29 эзэд болон тэдний төлөөлсөн 91 сая гаруй намын гишүүний үүх түүх нэгэнт хариулт өгсөн юм.
krl.hlbrdaily.com.cn