Байхал цагаан идээний үйлдвэрээр ороход

2021 оны 9-р сарын 9 өдөр

Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Зүүн үзүүр сумынБайхал цагаан идээний компаниар ороход үнээний сүүний содон үнэр ханхийж, уламжлалт болон шинэ маягийн олон төрлийн цагаан идээ анхаарал татна.  Энэ жил Хуучин барга хошууны нутгаар хур бороо элбэг, мал сүрэг тарга тэвээрэг сайн авсанаар сүүний гарц өмнөх жилээс нэмэгджээ. Компанийн захирал Бүрэнцэцэг “ Манай компани өдөр бүр дунджаар 1 тонноос дээш сүү, сүүн бүтээгдэхүүн өрөм, ааруул, ээзгий зөөхий, бяслаг, шар тос, сүүн чихэр зэрэг 20 гаруй төрлийн идээ цагаа боловсруулж байна. Жилийн өнгө сайхан, сүүний гаралт хангалттай байна” гэж баяртай өгүүлэв. Байхал цагаан идээний  компани болон Зүүн үзүүр сумын баргын уламжлалт цагаан идээний газар нь саалийн үнээ тэжээн үржүүлэх бодлогыг барьсанаар үнээ үржүүлэхайл өрх тасралтгүй нэмэгдэж, өрхийн ашиг орлого нэмэгдэж байна. 

 2001 онд Бүрэнцэцэг Байхал цагаан идээний бүтээгдэхүүн боловсруулах тасгийг байгуулж, хорин жилийн үйгагүй хүчин чармайлтаар шинэ цагийн бүрэн технологижсон, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан жижиг үйлдвэр болон хүрээгээ тэлжээ. Бүрэнцэцэг ”Урьд нь бид хүн хүчдутмаг, гараар цагаан идээгээ хийдэг байсан бол одоо техник технологи ашигласнаар хүн хүч хэмнэж, богино хугацаанд ихийг гүйцэтгэж байна. Энэ жил манай компани 6 цахилгаан зуух нэмж авсан” гэлээ.  Байхал цагаан идээний хязгаарлагдмал хариуцлагатай компани нь “Худалдагчдын эвлэл+компани+ хоршоо+малчин өрх” системээр дамжуулан, амьдрал хүндхэн малчдаа татан оролцуулж, орчин үеийн шинжлэх ухаанч МАА-н жишиг үзүүлэнүйлдвэрлэлийн нөхцөл бололцоогоо сайжруулан,  зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулж, хамтдаа баяжих замыг сонгон идэвхийлэн ажиллаж байна. Тус компанийн цагаан идээний борлуулалтын арга зам бол хүрээгээ тасралтгүйөргөжин тэлснээр одоо хот, улсын хэмжээнд хүрч, өдөрт 200 кг  идээ цагааг аялал жуулчлал болон арилжаанд нийлүүлж, компанийн жилийн цэвэр орлого нь 500 мянган юаньд хүрч, жилийн эцэст 900 мянган юаньд хүрэх тооцоо гарчээ. 

 Ойрын жилд тус хот цагаан идээний бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүгийн тал дээр нь дэмжлэг үзүүлж, бүтээгдэхүүний чанарыг нь сайжруулах, цагаан идээ боловсруулах уламжлалт  аргыг хадгалах, эрүүл цэвэр бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах болсны нэгээхэн жишээ энэ юм. 

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл\

  • Туяа
  • 277
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313