Малчин ардын хүү билээ би

2021 оны 7-р сарын 19 өдөр

        "Долоодугаар Сарын Нэгний Одон" гардуулах ёслол 06 дугаар сарын 29-нд Ардын Их Хурлын танхимд боллоо. ХКН анх удаагаа Намын Төв Хорооны нэрийн өмнөөс намын үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж, оюун санааны үнэт баялгийг бүтээсэн намын гишүүдэд "Долоодугаар Сарын Нэгний Одон"-г гардуулсан юм. ХКН-ын 29 гишүүн энэхүү онцгой яруу алдрыг хүртсэн ба тэд Хятад улсын бүх салбарт ажиллаж буй намын гишүүдийн доторх хамгийн гарамгай шилдэг төлөөлөл. Энэ шилдгүүдийн нэгээр ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Авга хошууны Хонгоргол суурингийн Саруултуяа багийн намын дарга Тин. Баатар шалгарчээ. “Намын Төв Хорооны итгэл үнэлгээнд талархаж байна. Энэ бол Өвөр Монголын яруу алдар, Өвөр Монголын ард түмний хамтын яруу алдар” хэмээн Тин.Баатар сэтгэгдлээ хуваалцлаа.

       “Малчин” гэдэг үг Тин.Баатарын сэтгэл зүрхэнд онцгой байр суурийг эзэлдэг. “Бүх Хятадын Шилдэг намын гишүүн, Хөдөлмөрийн тэргүүн, Үндэстний нэгдэл дэвшлийн үлгэр жишээч, Өөрчлөлт шинэчлэлийн хошууч” зэрэг олон олон алдар цолыг тэрээр хүртэж байв. Орон нутагт 50 гаруй жил ажиллаж амьдрахдаа олон одонгоор энгэрээ мялааж явсан ч "Би бол эгэл жирийн малчин хүн. Энэ бүхэн миний аз жаргал" хэмээн ярьдаг байна. “Жанжны хүүгээс малчин” болсон амьдралын замдаа өөрийн мөрөөдлөө орон нутагтай холбож, малчин түмнийхээ хамгийн итгэлтэй хүү нь болжээ. “Тал нутгийн экологийг хамгаалж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүрэн сайжруулбал бидний амьдрал язгууртны амьдрал болно гэж мэд” хэмээн Тин.Баатар цээж тэнийн ярих. Их хотын сэхээтэн залуу хөдөө орон нутагтаа суурьшин  амьдарч, эгэл жирийн малчнаас олон одонгийн эзэн болсон 50 гаруй жилийн хугацаанд уйгагүй зүтгэлээр орон нутагтаа хөдөлмөрлөсөөр. 1970-аад онд Тин.Баатар Хөххотоос Шилийнгол аймгийн Авга хошууны Хонгоргол суурингийн Саруултуяа багт сэхээтнээр ажиллажээ. Тухайн үед малчидтай хэл амаа ололцож  санаа бодлоо солилцож, хөдөөний амьдралд дасна гэдэг хотын залуу Тин.Баатарт туулж гарахаас өөр аргагүй зам байлаа. Гэвч тэрээр хоёр жилийн хугацаанд монгол ахуйд суралцаж төл тосох, өвс хадах, эмнэг сургаж адуу хариулах зэрэг бүх ажилд гаршин  жинхэнэ малчин болжээ. Тухайн үед багийн сүүний үйлдвэр ашиг орлого муутай байхад Тин.Баатар хариуцан авч хоёр жил гаруйн хугацаанд 50 мянган юанийн орлоготой болгосон нь малчин түмний хүндлэлийг олж, олон нийт түүнийг өөр “нүд”-ээр хардаг болов. 1976 онд Тин.Баатарын аав жанжин Тин Мао ӨМӨЗО-ы намын хоёрдугаар даргаар ажиллаж байжээ. Тухайн үед орон нутагт сэхээтнээр ажиллаж байсан залуус хотод буцаж ажиллах бодлого гарч, олон залуус хотод ажилд оржээ. Гэвч Тин.Баатар өөрийн очсон нутаг уснаас салалгүй тухайн нутгийн байгаль орчин, экологийг сайжруулах аянаа эхлүүлсэн нь хэн бүхний санаанд ороогүй зүйл болсон байна.  1983 оноос хойш мал аж ахуйн оронд нутаг бэлчээрийг өрхөд хувьчлан өгөх дүрмийг хэрэгжүүлж, малчдын үйлдвэрлэл, амьдралыг дэмжсэн ч туршлага бага, үйлдвэрлэлийн хүч муутайгаас болоод байгаль орчин сүйдэхэд хүрсэн. Орон нутгийнхаа байгаль орчныг сайжруулахын тулд 1986 онд тэрээр 60 гаруй хонио зарж, 300 гаруй мү талбай бүхий хадлангийн нутгаа тороор хүрээлж, нутгийнхаа ард түмэнд үлгэр жишээ үзүүлжээ. Тухайн үеийн бүртгэлээр Тин.Баатарын хүрээлсэн хадлангаас 9 морин тэрэг өвс хадаж, энэ нь өөр нэгний хүрээлэн авсан 1000 мү хадлангаас хадсан өвсний хэмжээтэй тэнцжээ. Мөн тэднийх өвс бордоо сайтай болохоор үхэр нь үнэ хүрч, бусад малчин айлын үхрийн үнээс нэг дахин өндөр байлаа. Энэхүү ил тод харьцаа нь малчин түмэнд аливааг ойлгуулж, Саруултуяа баг Шилийнгол аймгийн хэмжээнд хамгийн анх нутгаа торлон хүрээлж орлогоо нэмэгдүүлсэн үлгэр жишээ болжээ. Тин.Баатар байгаль орчин, малчдын амьдралыг сайжруулах олон аргыг туршин хэрэгжүүлсэн.  Эдгээр туршилтаас “Туурайн онол” хэмээх арга туршлагыг дүгнэн гаргасан байна. Тухайлбал нэг үхэр болон 5 хонины үр ашиг нь бараг адилхан, гэвч 1 үхрийн байгаль орчинд учруулах хор хөнөөл нь 5 хониноос бага байдаг ба хөрөнгө оруулалтын хувьд ч бага. Тин.Баатар 30 гаруй жилийн туршлагаар дамжин байгаль орчноо хамгаалах орон нутагтаа тохирсон арга замыг хайж олжээ. Тэдний хэрэгжүүлсэн туршлага Шилийнгол аймагт жишээ болж, малын үүлдэр ч сайжирч эхэлсэн байна. “Ийм сайхан нутаг бэлчээрт 50 үхэр тэжээхэд л жилийн орлого 500 мянган юанийг давна. Бид анхнаасаа ийм амьдралыг мөрөөдсөөр ирсэн” гэж байлаа. Бүх Хятадын хөдөлмөрийн тэргүүнээс өнөөдрийн “Долоодугаар Сарын Нэгний Одон”-гийн эзэн болтлоо энэ олон жилийн турш тэрээр орон нутгийн малчдын дүр төрхийн элч, баяжих замд дагуулагч болжээ. Авга хошууны залуу малчин Давхарбаяр түүний гарын шавь юм. Одоогоос долоон жилийн өмнө Давхарбаяр 1000 гаруй хонио зарж, 60 үхэр авч маллах арга, бүтцээ шинэчилжээ. Тэрээр хэлэхдээ “Энэ шинэчлэл нь Тин.Баатарын мал аж ахуйн амьдралдаа хуримтлуулсан арга туршлага, хөгжлийн санаанаас авсан жишээ” гэлээ. Тин.Баатар хэдийгээр 60 насыг давсан ч ажил амьдралдаа шаргуу хөдөлмөрлөсөөр байна. Үүний зэрэгцээ хурал цуглаан, яриа тайлан хийж тун завгүй ажиллана. Хэчнээн завгүй байлаа ч малчин түмэнтэйгээ өөрийн туршлагаа харамгүй хуваалцана.“Манайд жилд 10 мянга гаруй хүн судалж суралцахаар ирдэг. Хэлж байхаар хийж бай гэгчээр миний хуримтлуулсан туршлага тэдэнд хэрэгтэй байвал харамлаж, нуух зүйлгүй” гэв. Сүүлийн жилүүдэд тэрээр өөрийн туршлагаа дүгнэн “Орлого сайтай, зардал багатай, байгаль орчиндоо ээлтэй, хөдөлмөр хүч хэмнэдэг” дөрвөн талыг зохицуулж чадвал сая нутаг бэлчээрийг хамгаалж, ашиг орлогоо ч нэмэгдүүлж чадна. Би эгэл жирийн малчин. Миний бүх зүйл хөдөө нутагт бий. Энэ насандаа бид хөдөө нутгаа сахиж, 50 гаруй жил хуримтлуулсан арга туршлагаа малчин түмэндээ уламжилж, хамтдаа нутаг бэлчээрээ хамгаалан, байгаль орчноо хайрлаж, орон нутгаа бүтээн байгуулж, жаргалтай амьдралаа босгохоор үргэлжид хичээнэ” хэмээн энгэрээ одонгоор мялаалгасан Тин.Баатар итгэл дүүрэн ярьлаа. 

http://www.solongonews.mn , ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 463
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313