ХКН бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах амлалтаа биелүүллээ

2021 оны 7-р сарын 17 өдөр

       "Бид нэгдүгээр 100 жилийнхээ тэмцлийн зорилтоо биелүүллээ. Бүх Хятадын хэмжээнд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, ядуурлын асуудлыг түүхэн чанартай шийдвэрлэж, орчин үеийн хүчирхэг социалист орон болгон бүх талаар бүтээн байгуулах хоёр дахь 100 жилийн тэмцлийн зорилт руу бид эрчтэй урагшилж байна" гэж 07-р сарын 01-ний өдөр ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ёслол төгөлдөр мэдэгдсэн билээ. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах нь ХКН-аас Хятадын ард түмэнд өгсөн амлалт төдийгүй Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтад хүрэх Хятадын мөрөөдлийг биелүүлэх зангилаа алхам юм. Энэхүү амлалт товлосон ёсоор биеллээ олсон нь Хятадын эдийн засгийн хүчин чадал, шинжлэх ухаан, технологийн хүчин чадал, үндэсний хүчин чадал, ард иргэдийн амьжиргааны түвшин шинэ шатанд гарсныг харуулж байна. Өнгөрсөн зуун жилийн түүхийг эргэн харахад, дэлхийн аль ч улс төрийн нам нь ХКН шиг ийм олон хүндрэл бэрхшээлтэй учирч, олон  хүнд хэцүү цаг үеийг туулан, өчнөөн их үрэгдэл сүйдлийг гаргаж байгаагүй. ХКН яагаад хүндрэл бэрхшээлийг даван туулж, байнга ялалтаас ялалт руу шилжиж чадсан бэ? гэж хүмүүс асуусаар ирсэн. Ши Жиньпин дарга мөн өдөр хэлсэн үгэндээ "Хятадын Коммунист намын үзэл санааны эх ундарга бол нам байгуулсан агуу их үзэл санаа" гэж дүгнэсэн нь даруй дэлхий нийтийн энэ асуултад хариулт болж чадсан юм. 
       Энэхүү агуу их намын үзэл санааны урамшуулал дор, 100 гаруй жилийн турш ХКН нь ард түмнийг удирдан үндэсний тусгаар тогтнол, шинэ Хятад улсыг байгуулснаас аваад үндсэн социалист тогтолцоог бий болгож, социалист бүтээн байгуулалтыг ахиулж ирсэн. Мөн өөрчлөлт нээлт, социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэн, шинэ цаг үед Хятадын онцлогтой социалист тогтолцоог баримтлан сайжруулж, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхын орчин үеийн шинэчлэлийг дэмжиж ирсэн байна. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан явдал нь Хятадын Коммунист Намын өнгөрсөн 100 жилийн хугацаан дахь ард түмэн, түүхэнд хүлээлгэн өгсөн гайхалтай хариулт юм. Өнөөдөр ХКН нь Хятадын ард түмнийг эв нэгтэй удирдан дайчилж, хоёр дахь 100 жилийн зорилтоо биелүүлэх шинэ гараагаа эхлүүлээд байна. Энэ нь 2020-2035 онуудад Хятад улс үндсэндээ социалист орчин үеийн бүтээн байгуулалтад хүрэх. 2035 оноос энэ зууны дунд үе буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой болох тэр цаг мөчид Хятад улс чинээлэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнтэй орчин үеийн социалист хүчирхэг орныг байгуулах болно. 

Эх сурвалж: http://www.solongonews.mn , ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313