ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баяр тэмдэглэх ёслол дээр Ши Жиньпины тавьсан илтгэл

2071 оны 7-р сарын 16 өдөр

Анд, нөхөд өө:
Өнөөдөр Хятадын Коммунист Намын болон Хятад үндэстнүүдийн түүхэнд маш чухал хүндэтгэлтэй өдөр тохиож байна. Бид энд ёслол төгөлдөр хуран чуулж, бүх нам, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн хамтдаа Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн, Хятадын Коммунист Намын 100 жилийн тэмцлийн гайхамшигтай замыг эргэн харж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын гэрэлт ирээдүйг хүсэн хүлээж байна.
Юуны өмнө миний бие ХКН-ын Төв Хорооны нэрийн өмнөөс Хятадын Коммунист Намын бүх гишүүдэд халуун баяр хүргэе! 
ХКН болон Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний буцалтгүй тэмцлээр дамжин бид эхний 100 жилийн тэмцлийн зорилгоо биелүүлж, Хятад оронд бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулан, туйлын ядуурлын асуудлыг түүхэн байдлаар шийдвэрлэж, орчин үеийн хүчирхэг социалист гүрнийг бүх талаар цогцлоох хоёр дахь 100 жилийн зорилт руу явж байгааг энд миний бие ХКН, ард түмний нэрийн өмнөөс тунхаглаж байна. Энэ бол Хятад үндэстнүүдийн агуу яруу алдар! Энэ бол Хятадын ард түмний агуу яруу алдар! Энэ бол Хятадын Коммунист Намын агуу яруу алдар юм!
Нөхөд өө, анд найз нар аа!
Хятад үндэстнүүд нь дэлхий дээрх агуу үндэстэн бөгөөд 5000 гаруй жилийн урт удаан соёл иргэншлийн түүхтэй, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд арилшгүй хувь нэмэр оруулсан юм.
1840 онд болсон Хар тамхины дайнаас хойш Хятад аажмаар хагас колони, хагас феодалын нийгэм болж, үндэсний доромжлол, ард түмний зовлон шаналал, соёл иргэншлийн хоцрогдол нь Хятадын үндэстнүүдийг урьд өмнө байгаагүй хүнд байдалд хүргэсэн. Тэр үеэс эхлэн Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх нь Хятадын ард түмэн болон Хятадын үндэстнүүдийн хамгийн том мөрөөдөл болсон юм.
Улс үндэстнээ аюулаас аврахын тулд Хятадын ард түмэн эсэргүүцэн босож, чин зоригтойгоор уриалан дуудаж, Тайпингийн хөдөлгөөн, Шар нохой жилийн хуулийн өөрчлөлт, 
И Хэтуаний хөдөлгөөн, Цагаагчин гахай жилийн хувьсгал бүгд шилээ даран гарч, улс орноо аврах төлөвлөгөөг дагалдан боловсруулсан ч бүгд бүтэлгүйтсэн. Хятадад үндэсний авралын хөдөлгөөнийг удирдах шинэ санаа, хувьсгалт хүчнүүдийг төвлөрүүлэх шинэ зохион байгуулалт шаардлагатай байсан.
Аравдугаар сарын хувьсгалын тэсрэлт Хятадад Марксизм-Ленинизмийг авчирсан. Хятадын ард түмэн болон Хятад үндэстнүүдийн агуу их сэргэлтэд Марксизм-Ленинизмийг Хятадын ажилчдын хөдөлмөрийн хөдөлгөөнтэй нягт уялдуулах явцад Хятадын Коммунист Нам бий болсон. Хятадад Коммунист Нам үүссэн нь асар их өөрчлөлтийг авч ирсэн төдийгүй орчин үеийн Хятад үндэстнүүдийн хөгжлийн чиглэл, үйл явцыг гүнзгий өөрчилж, Хятадын ард түмэн, Хятад үндэстнүүдийн ирээдүй, хувь заяа,  дэлхийн хөгжлийн чиг хандлага, хэв маягийг ч өөрчилсөн юм.
Хятадын Коммунист Нам нэгэнт бий болж, Хятадын ард түмний аз жаргалант амьдралыг эрэлхийлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын анхны зорилгоо биелүүлэв. 
- Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхийн тулд ХКН нь Хятадын ард түмнийг эв нэгтэйгээр удирдан, цуст дайн, цуцалтгүй тэмцэл хийж, шинэ ардчилсан хувьсгалын агуу ололт амжилтыг бий болгосон. Умарш дайлсан дайн, газар шорооны хувьсгалын дайн, Японыг эсэргүүцэх дайн, чөлөөлөх дайнаар дамжин бид зэвсэгт хувьсгалаар зэвсэгт сөрөг хувьсгалыг эсэргүүцэж, империализм, феодализм, хүнд суртлын капитализм гэсэн гурван том сөрөг хүчнийг унагаж, ард түмэн эзэн нь байдаг БНХАУ-ыг байгуулан, үндэсний тусгаар тогтнол ба ард түмний чөлөөлөлтийг биелүүлсэн. Шинэ ардчилсан хувьсгалын ялалт нь хуучин Хятадын хагас колони, хагас феодалын нийгмийн түүхийг бүр мөсөн дуусгавар болгож, гадаад гүрнүүдийн Хятадад тавьсан тэгш бус гэрээ болон Хятад дахь империализмын бүхий л давуу эрхийг бүрмөсөн цуцлан, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын нийгмийн үндсэн нөхцөлийг бүрдүүлжээ. Хятадын Коммунист Нам болон Хятадын ард түмэн зоригтой, тууштай тэмцлээр хөл дээрээ босон зогсож, Хятадын үндэстнүүдийг дээрэлхэж байсан үе үүрд алга болсныг дэлхий даяар тунхагласан юм.
- Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхийн тулд Хятадын Коммунист Нам нь Хятадын ард түмнийг эв нэгтэйгээр удирдан, өөрийн хүчин чармайлтад найдаж, социалист хувьсгал, бүтээн байгуулалтад асар их амжилтыг бий болгосон. Бид социалист хувьсгалыг хийж, Хятадад хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн феодалын мөлжлөг, дарангуйллын системийг устган, социализмын үндсэн тогтолцоог байгуулж, социалист бүтээн байгуулалтыг ахиулан, империализм, гегемонизмын хорлон сүйтгэх, зэвсэгт өдөөн хатгалгыг ялж, Хятадын үндэстнүүдийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий нийгмийн өөрчлөлтийг хийн, ядуу буурай, хүн ам ихтэй Дорнын том гүрэн социалист нийгэм рүү үсрэнгүй үсрэлтийг хийж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх улс төрийн үндсэн урьдчилсан нөхцөл, тогтолцооны үндэс суурийг тавьсан юм. Хятадын Коммунист Нам болон Хятадын ард түмэн зоригтой, тууштай тэмцлээр Хятадын ард түмэн хуучин нийгмийг устгасаны гадна шинэ ертөнцийг байгуулахдаа гаргууд байж зөвхөн социализм л Хятадыг аварч чадна, зөвхөн Хятад онцлогтой социализм л Хятадыг хөгжүүлж чадахыг дэлхий даяар тунхагласан.
 - Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхийн тулд Хятадын Коммунист Нам нь Хятадын ард түмнийг эв нэгтэйгээр удирдан, оюун санааг чөлөөлөн, тууштай зориглон урагшилж, өөрчлөлт нээлт болон орчин үеийн социалист бүтээн байгуулалтад асар их ололт амжилтыг бий болгосон. Бид БНХАУ байгуулагдсанаас хойш намын түүхэн дэх асар өргөн цар хүрээтэй эргэлтийг хийж, социализмын анхдагч шатанд намын үндсэн шугамыг байгуулан, өөрчлөлт нээлттэй байдлыг эрчимжүүлж, эрсдэл, сорилтыг бүх талаар даван туулж, бүтээлч, тууштай, хамгаалсан, хөгжүүлсэн Хятадын онцлогтой социализм нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс эрчимтэй социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, хаалттай, хагас хаалттайгаас бүх талаар нээлттэй байдалд шилжиж, харьцангуй хоцрогдсон бүтээмжээс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц  түүхэн нээлт хийж, ард түмэн амьдралын баталгаагүй байдлаас нийтдээ чинээлэг нийгэмд орох хүртэл, чинээлэг нийгэм рүү чиглэсэн түүхэн үсрэлтийг бүх талаар биелүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд шинэ эрч хүчтэй тогтолцооны баталгаа болон хурдтай хөгжлийн материаллаг нөхцөлийг бүрэлдүүлсэн. Хятадын Коммунист Нам болон Хятадын ард түмэн зоригтой, тууштай тэмцлээр орчин үеийн Хятадын ирээдүй, хувь заяаг тодорхойлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах их амжилтад хүрснийг дэлхий даяар тунхагласан юм.
100 жилийн турш Хятадын Коммунист Нам нь Хятадын ард түмнийг эв нэгтэйгээр удирдан, "Ариун нандин амиа үрэгдүүлэх аугаа зориг үлэмж, шинэ нийгмийг бий болгох" хүсэл зоригоор Хятадын үндэстнүүдийн хэдэн мянган жилийн түүхэн дэх гайхамшигт туульсыг бичсэн. Энэхүү 100 жилийн турш хийсэн агуу замнал, агуу их ажил хэрэг, томоохон ололт амжилтыг Хятадын үндэстнүүдийн хөгжил, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн түүхэнд үлдээх нь дамжиггүй!
100 жилийн өмнө Хятадын Коммунист Намын анхдагчид Хятадын Коммунист Намыг байгуулж, тэд үнэнийг баримталж, итгэл найдварыг эрхэмлэн, анхны зорилгоо хэрэгжүүлж, эрхэм зорилгоо тодорхойлж, үрэгдлээс айхгүй, баатарлагаар тэмцлийг бий болгож, намдаа үнэнч, ард түмний төлөөх намын үзэл баримтлалыг мөрдөх нь Хятадын Коммунист Намын үзэл баримтлалын эх сурвалж юм.
100 жилийн турш Хятадын Коммунист Нам нам байгуулах агуу их үзэл санааг ахиулж, урт хугацааны тэмцэлд Хятадын Коммунистуудын оюун санааны тогтолцоог бий болгож, улс төрийн онцлог шинжийг давтан боловсруулж ирсэн. Түүх нь тасралтгүй үргэлжилж, үзэл баримтлал нь үеэс үед дамждаг. Бид алдарт уламжлалаа үргэлжлүүлэн, улаан цусаа хадгалан үлдэж, нам байгуулах агуу их үзэл санаагаа үргэлжлүүлэн уламжилж авч явах ёстой!
Өнгөрсөн 100 жилийн хугацааны бидний бүх ололт амжилт бол Хятадын Коммунистууд, Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн нэгдмэл тэмцлийн үр дүн юм. Нөхөр Мао Зэдүн, Дэн Шяопин, Жян Зэминь, Ху Жиньтао нараар гол төлөөлөгч болгосон Хятадын Коммунистууд Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан! Бид тэдэнд гүн хүндэтгэл илэрхийлж байна!
- Түүхээс сургамж авч, ирээдүйг бий болгохын тулд бид БНХАУ-ын Коммунист Намын хүчтэй удирдлагад тулгуурлах ёстой. Орчин үеийн Хятад үндэстний 180 гаруй жилийн түүх, Хятадын Коммунист Нам байгуулагдсанаас хойш 100 жилийн түүх, Хятад улс байгуулагдсанаас хойших 70 гаруй жилийн түүх нь Хятадын Коммунист Намгүйгээр БНХАУ гэж байхгүй, Хятад үндэстний агуу их сэргэн мандалт байхгүйг бүрэн нотолжээ. Түүх, ард түмэн Хятадын Коммунист Намыг сонгосон. Хятадын Коммунист Намын удирдлага бол Хятадын онцлог шинжтэй социализмын хамгийн чухал шинж чанар, Хятадын онцлогтой социалист системийн хамгийн том давуу тал, нам, улс орны үндэс суурь, амин судас, ард түмний ашиг сонирхол, хувь заяа юм.
Түүхээр туршлага болгож, ирээдүйгээ бүтээн байгуулахад Хятадын ард түмнийг удирдан дагуулж сайн сайхан амьдралын төлөө зүтгэнэ. Төр засаг бол ард түмэн, ард түмэн бол төр засаг. Төр засгийг байгуулж, төр засгаа сахин хамгаалах нь ард түмний сэтгэлийг хамгаалж буй хэрэг. ХКН-ын үндэс суурь нь ард түмэн, тэмцлийн хүч нь ч ард түмэнд байдаг. Шинэ аялалд бид түүхийг бүтээхдээ ард түмэндээ баттай найдаж, ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчлэх үндсэн зорилгыг баримталж, намын олон нийтийн шугамыг хэрэгжүүлэх, ард иргэдийн санаачилгыг хүндэтгэх, иргэдээр төв болгох хөгжлийн үзлийг хэрэгжүүлэх, ардын ардчиллыг хөгжүүлэх, нийгмийн шударга ёсыг хамгаалан, тэнцвэргүй, зохисгүй хөгжлийн асуудал, ард түмний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлж, хүмүүсийн бүх талын хөгжил, хамтдаа хөгжихийг дэмжин илт бодит ахиц дэвшил гаргах хэрэгтэй.
- Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ харахад бид үргэлжлэн Марксизмыг Хятадын онцлогт зохицуулах хэрэгтэй. Марксизм бол намаа байгуулан, улс орноо байгуулсан үндсэн жолоодох үзэл санаа тул Марксизмын үндсэн зарчмуудыг баримталж, үнэнээс зөвийг эрэлхийлж, Хятадын бодит байдлаас эхэлж, цаг үеийн ерөнхий чиг хандлагын талаар ойлгож, түүхэн санаачилгыг барьж, эрэл хайгуул хийж, Хятадын онцлогтой Марксизмын шинэчлэлийг тасралтгүй дэмжиж, Хятадын ард түмнийг удирдан нийгмийн агуу хувьсгалыг тасралтгүй ахиулна. Яагаад Хятадын Коммунист Нам чадна гэж? Яагаад Хятадын онцлогтой социализм сайн байдаг вэ? Үүний үндэс суурь нь Марксизмтай холбоотой юм.
Шинэ аялалд бид Марксизм-Ленинизм, Мао Зэдүний үзэл, Дэн Шяопиний онол, "Гурвыг төлөөлөх" чухал үзэл санаа, шинжлэх ухаан хөгжлийн үзэл, Хятадын онцлогтой социализмын үзлийг бүрэн хэрэгжүүлж, Марксизмын үндсэн зарчмуудыг Хятадын өвөрмөц бодит байдал, Хятадын уламжлалт соёлтой уялдуулан, Марксизмыг ашиглан эрин үеийг ажиглах, эрин үеийг барих, эрин үеийг удирдан чиглүүлж, орчин үеийн Хятадын онцлогтой Марксизм ба 21-р зууны Марксизмыг үргэлжлүүлэн хөгжүүлэх хэрэгтэй.
- Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ харахад бид хятадын онцлогтой социализмыг дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийн замаар явах нь намын бүхий л онол, практик үйл ажиллагааны үндэс суурь бөгөөд энэ бол намын зуун жилийн тэмцлийн үр дүнд гарсан түүхэн дүгнэлт юм. Хятадын онцлогтой социализм бол нам, ард түмний хэлж баршгүй хүнд хэцүү бэрхшээл, асар их хөдөлмөрөөр байгуулсан ололт бөгөөд энэ нь Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн зөв замнал юм. 
Шинэ аялалд бид намын үндсэн онол, үндсэн шугам, үндсэн стратегийг баримталж, "тавыг нэгтгэх" ерөнхий байрлуулалтыг ахиулах болон "дөрвөн цогц" стратегийн байрлуулалтыг зохицуулах ажлыг уялдуулж, шинэчлэл нээлтийг гүнзгийрүүлж, хөгжлийн шинэ шатанд гарч, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг үнэн зөв, цогцоор нь хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ хэв загварыг бий болгох, өндөр түвшний хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, технологийн бие даах чадварыг ахиулах, ард түмэн эзэн нь байх, хууль дээдлэх зарчмыг баримтлах, социализмын гол өртгийн системийг баримтлах, хөгжлийн дунд ард иргэдийн амьжиргааг баталгаажуулах ба сайжруулахыг шаардаж, хүн ба байгалийн уялдаатай оршихуйг тууштай баримталж, ард түмний хөгжил цэцэглэлт, улс орны хөгжил цэцэглэлт, Хятадын гоо үзэсгэлэнг дэмжих ажлыг зохицуулна.
Хятадын үндэстэн нь 5000 гаруй жилийн түүхэн хувьслын явцад бий болсон гайхамшигтай соёл иргэншилтэй. Хятадын Коммунист Нам нь 100 жилийн турш шаргуу хөдөлмөрлөж, улс орноо удирдах чиглэлээр 70 гаруй жилийн туршлагатай бөгөөд бид хүн төрөлхтний ашигтай бүх үр бүтэмжээс идэвхтэй сурч суралцдаг, ашиг тустай санаачилга болон сайн санааны шүүмжлэлийг сайшааж байна. Гэхдээ бусдын хоосон сургаал номлохыг огт хүлээн авахгүй. Хятадын Коммунист Нам, Хятадын ард түмэн өөрийн сонгосон замаараа үргэлжлэн замнаж, Хятад улсын хөгжил дэвшлийн хувь заяаг санаачилгадаа авах болно.
- Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ харахад бид үндэсний батлан хамгаалах, цэргийн шинэчлэлийг түргэтгэх хэрэгтэй. Улс орноо хүчирхэгжүүлэхэд армиа хүчтэй байлгах ёстой бөгөөд хүчирхэг арми үндэсний аюулгүй байдлыг хангаж чадна. Намдаа тууштай зүтгэж, өөрийн ардын армиа байгуулах нь намын туулж ирсэн замын гуйвашгүй үнэн ёс юм. Ардын арми нь нам, ард түмнийхээ төлөө мөнхийн гавьяа байгуулсан. Энэ нь нутаг усаа хамгаалах, үндэсний нэр хүндийг хамгаалах бат бэх түшиг тулгуур төдийгүй бүс нутаг болон дэлхийн энхтайвныг хамгаалах хүчирхэг хүч юм.
Шинэ аялалд бид шинэ эрин үеийн намын армиа бэхжүүлэх тухай үзлийг хэрэгжүүлж, шинэ зууны цэргийн стратегийн бодлогыг хэрэгжүүлж, ардын арми нь намын удирдлагыг баримталж, Хятад  орны онцлогт тохирсон хүчирхэг армийг бүтээн байгуулах талаар замнах хэрэгтэй.
Улс төрийн дагуу армиа байгуулах, шинэчлэлийн дагуу армиа хүчирхэгжүүлэх, шинжлэх ухаан, техникээр армиа бэхжүүлэх, авьяас чадвараараа армиа удирдаж, дэлхийн тэргүүний хүчирхэг арми болгож, үндэсний бүрэн эрхт, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой.
- Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ харахад бид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах ажлыг үргэлжлүүлэн ахиулах хэрэгтэй. Энхтайван, эв найрамдал, эв зохицолтой нь Хятадын үндэстний 5000 гаруй жилийн турш баримталж, өвлөж ирсэн үзэл баримтлал юм. Хятадын үндэстэн нь бусдыг эзлэн түрэмгийлж, давамгайлдаггүй. Хятадын Коммунист Нам нь хүн төрөлхтний ирээдүй, хувь заяанд анхаарлаа хандуулж, дэлхийн бүх дэвшилтэт хүчнүүдтэй мөр зэрэгцэн урагшилж, Хятад улс үргэлж дэлхийн энхтайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байсаар ирсэн.
Шинэ аялалд бид энхтайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ялалт байгуулах гэсэн тугаа өндөрт өргөж, энхтайвны бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, энхтайван хөгжлийн замыг гуйвшгүй баримтлах, олон улсын харилцааны шинэ загварыг ахиулан "Бүс ба Зам" -г хамтаар бүтээн байгуулан өндөр чанартай хөгжлийг бий болгож, Хятадын шинэ хөгжлөөр дэлхий дахинд шинэ боломж олгох болно. Хятадын Коммунист Нам нь энхтайвныг эрхэмлэгч бүх улс орон, ард түмэнтэй хамтран ажиллаж, энхтайван, хөгжил, шударга ёс, эрх тэгш, ардчилал, эрх чөлөөний бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг сурталчилж, хамтын ажиллагааг дээдлэн сөргөлдөхгүй, нээлттэй бодлогоо баримтлан хаалттай байдлыг тэвчиж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулахыг зорин, тэг нийлбэртэй тоглоомд оролцохгүй, жанжлах үзэл, хүчний улс төрийг эсэргүүцэж, түүхийн хүрдийг гэрэл гэгээтэй зорилтод хүрэхийг ахиулна.
Хятадын ард түмэн бол шударга ёсыг эрхэмлэдэг, хүчирхийллээс айдаггүй бөгөөд Хятадын үндэстнүүд өөртөө илтгэлтэй юм. Хятадын ард түмэн бусад орны ард түмнийг хэзээ ч дарамталж дарангуйлж боолчилж байгаагүй. Тиймээс гаднын ямарваа хүчин биднийг дарамталж дарангуйлан боолчлохыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Аль нэг хүчин ийм оролдлого хийх юм бол Хятадын 1.4 тэрбум ард түмэн хатуу эсэргүүцэх болно.
Түүхээр туршлага болгож, ирээдүйгээ байгуулахад түүхийн шинэ онцлогийг бүрдүүлсэн агуу их тэмцлийг хийх хэрэгтэй. Тэмцэл явуулах зориг, ялалт байгуулахаас буцашгүй байдал нь ХКН-ын ялагдашгүй үзэл санааны хүчин болно. Агуу их мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүх хүчээрээ шаргуу чармайж ажиллах хэрэгтэй. Өнөөдөр, бид Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд түүхэнд байгаагүй хамгийн ойр зайд ирээд байна. Үүний дагуу улам их хүчин зүтгэл гаргаж, хатуу бэрхийг даван туулах хэрэгтэй байна.
Түүхээр туршлага болгож, ирээдүйгээ байгуулахад Хятадын ард түмний бүлгэмдлийг эрчимжүүлэх хэрэгтэй. Зуун жилийн тэмцэл дунд, ХКН нэгдмэл фронтыг чухал байранд тавьж, өргөн цар хүрээтэй нэгдмэл фронтыг батжуулан хөгжүүлж, бүлгэмдэж болох хүчин бүхнийг бүлгэмдүүлж, хөдөлгөж болох хүчин бүхнийг хөдөлгөж, хамтаар чармайх хүчин бүхнийг цуглуулна. Улсаа хайрлах нэгдмэл фронт нь ХКН-аас дотоод гадаадад байгаа Хятадын ард түмэнтэй нэгдэж Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэхийн нууц жор нь болно.
Шинэ аян замдаа их нэгдэл болон их холбоог баримталж, нэгдэлтэй болон олон талтай байхыг баримталж, үзэл санаа, улс төрөөр хөтлүүлэхийг эрчимжүүлж, нийтлэг ойлголтоо нягтруулан, боловсон хүчнийг цуглуулж, хамгийн том бүлгэмдлийг буй болгож, дотоод гадаадын Хятадын ард түмний сэтгэл санааг нэгдүүлж, нэгэн зүгт тэмүүлэх сэтгэлийг ургуулан, үндэстний сэргэн мандалд хүчин нэмнэ.
Түүхээр туршлага болгож, ирээдүйгээ байгуулахад, намын бүтээн байгуулалтыг түлхүү ахиулна. Өөрийн биеэсээ эхлэн хувьсгал хийх нь ХКН-ын өөр намаас онцлог шинж болно. ХКН мянган бэрх, түмэн давааг давж амжилтад хүрсний нэгэн чухал шалтгаан нь намаас намыг удирдан, бүх талаар чанга удирдан, түүхийн шат үе болгонд учирсан эрсдэлийг ялан туулж, дэлхийн өөрчлөлт  ихтэй нийгмийг туулан цаг үетэй зэрэг урагшилж, улсын дотоод гадаадын зүйл бүрийн эрсдэлийг ялан давах түүхэн явцад бүх улсын ард түмний гол нуруу нь болж явжээ.
Шинэ аян замдаа өөрийн бие нь хатуу байх ёсыг бат тогтоох хэрэгтэйн гадна намаа бүх талаар чанга засах, өөрийгөө танин мэдэх ухамсрыг нэмэгдүүлж, намын зохион байгуулалтын системийг тасралтгүй чангатгаж, үзэл сурталтай удирдлагын багийг байгуулж, намын ариун чигч байх болон авилгатай тэмцэх ажлыг гуйвшгүй ахиулж, намын урагшлалт болон ариун цэвэр байхад сөрөг нөлөө үзүүлсэн хүчин бүхнийг туйлбартай арилгаж, намын дотоодод хохирол учруулсан вирусийг туйлбартай арилгана. Намын шинж өөрчлөгдөхгүй, үзэл баримтлал нь хувирахгүй байхыг баталж, шинэ эрин зуунд Хятадын онцлогтой социализмын байгууллыг баримтлах болон хөгжүүлэх түүхэн явцад хамгийн хүчирхэг удирдах хүчин байхыг баримтална.
 Найз, нөхөд өө,
Бид “Нэг улс хоёр систем”, “Хонконгчууд Хонконгоо удирдах”, “Макаочууд Макаогаа удирдах” бодлого шийдвэрийг бүх талаар, зөв оновчтойгоор тууштай хэрэгжүүлж, Төв засгийн газрын Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүс дэх цогц засаглалыг баримтлан, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр засаг захиргааны онцгой бүсийн хууль эрх зүйн тогтолцоо, хэрэгжүүлэх механизмыг баталгаажуулан, Хонконг, Макаогийн байнгын хөгжил цэцэглэлтийг хамгаална.
Тайванийн асуудлыг шийдэж, эх орныхоо бүрэн нэгдлийг биелүүлэх нь ХКН-ын түүхэн даалгавар юм. Бүх Хятадын ард түмний хамтын хүсэл мөрөөдөл болно. Нэг Хятад улсын зарчим болон "Ес хоёрын нийтлэг ойлголт"-ыг баримталж, эх орныхоо энхтайван нэгдлийг ахиулна. Хоёр эргийн ард түмнийг багтаасан Хятадын ард түмэн бүлгэмдэн нэгдэж, "Тайваныг тусгаарлах" хүчинд цохилт өгч, үндэстний сэргэн мандлыг хамтдаа биелүүлнэ. Эх орныхоо бүрэн эрхт байдал, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах Хятадын ард түмний шийдвэр зориг, хүчирхэг хүчийг хэн ч басаж яндаж болохгүй.
 Найз, нөхөд өө,
Ирээдүй залуучуудынх бөгөөд залуучуудад даалган өгөхийг хүсэж байна. Одоогоос зуун жилийн өмнө нэгэн бүлэг залуучууд Марксын үзлийн тугийг өндөрт өргөж, салхи шуурга шиг Хятадын нийгмээс үндэстний сэргэн мандлын замыг хайсан. Зуун жилийн турш ХКН-ын удирдлагын доор, Хятадын үе үеийн залуучууд шаргуу хөдөлмөрөөр нам болон ард түмэндээ үйлчилж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлын хошуучлагч хүчин болжээ. Шинэ эрин үед Хятадын залуучууд Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх ажлыг үүрэг хариуцлагаа болгож, Хятадын ард түмний зориг, тэмүүлэл,  ноён нуруу, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, цаг үе бүхэн залуучуудынх байх болно.
       Найз, нөхөд өө,
      ХКН Зуун жилийн өмнө байгуулагдаж байх үедээ  50 гишүүнтэй байсан бол өнөөдөр 95 сая гишүүнтэй нам болон хөгжиж, 1.4 тэрбум хүн амтай том гүрнийг удирдан дэлхий дахинд нэр нөлөө бүхий дэлхийн хамгийн том төр баригч нам болжээ. Өнөөдөр ХКН Хятадын бүх ард түмнийг удирдан дагуулж хоёрдугаар зуун жилийн хөгжлийн зорилт уруу тэмүүлнэ.
Намын бүх гишүүд ээ, Намын Төв Хорооноос та нарыгаа уриалан дуудаж байна. Та нар үүрэг хариуцлагаа бат санаж, итгэл үнэмшлээ бэхжүүлж, намын зорилтыг уйгагүй хэрэгжүүлж, ард түмэнтэйгээ мах цусны барилдлагатай үүрд хамт байж, хамтран ажиллаж, жаргал зовлонгоо хуваалцан, ард түмнийхээ сайхан амьдралын төлөө тасралтгүй хүчин зүтгэж, нам ард түмэндээ нэн их яруу алдрыг авчрах болтугай.
       Найз, нөхөд өө,
ХКН ирээдүйд Хятадын үндэстний төлөө асар их амжилт гаргахаар шийдэн, зуун жилийн хөгжил цэцэглэл нь өнөөдрийн яруу алдар болжээ. Өнгөрснөө эргэцүүлэн, ирээдүйгээ харахад ХКН социализмын хүчирхэг улсыг бүх талаар бүтээн байгуулах зорилтоо биелүүлэх ёстой.  Хятадын үндэстний агуу их сэргэн мандал заавал биелэх болно.
        Хятадын Коммунист Нам түм насалтугай!
       Агуу их яруу алдар, Хятадын баатарлаг ард түмэн түм насалтугай!

Эх сурвалж: http://www.solongonews.mn , ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл
 

  • Туяа
  • 370
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313