Үнэнч зүтгэлийн хариуд үйлсийн мөр дуриана

2021 оны 8-р сарын 31 өдөр

  Янь Сүмбэр бол Шинэ барга баруун хошууны Дотоодыг хамгаалах товчооны эрүүгийн цагдаагийн их ангийн дөрөвдүгээр зэрэглэлийн цорын ганц эмч билээ. Ажлын гараагаа эхлүүлснээс хойш 7 жил өнгөрчээ. Тэр хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэж үнэнийг эрхэмлэн, бодитойг баримталж, шинжлэх ухаанчаар шалган байцааж, задлан шинжилсээр. 

  Хуулийн эмч байна онцгой нэгэн мөн билээ. Шалган шинжиж, хянан тогтооход хахир хүйтэн, аагим халууныг үл ажрана. Хэргийн газар биечлэн очиж, нарийн хянамгай шинжин хянаж, шинжлэх ухаанчаар задлан шижилгээ хийж, үнэн ёсны төлөө зүтгэсээр иржээ. Тэр хэдэн зуун эрүүгийн хэргийг байцаан шийдвэрлэж, задлан шинжилгээ хийж, хянан тогтоол гаргаж явсан. Түүний энэхүү зүтгэлийг нь үнэлж “Бүх хотын шилдэг мэргэжлийн ажилтан”, “Хар бүлэг, харгис хүчийг арилгах ардын цагдаа”, шилдэг албатан, тэргүүний хувь хүн зэрэг шагналаар шагнаж бай. 

  Тэрээр 2016 онд гарсан гэмт хэргийг 96 цаг мөрдөж гэмт хэрэгтнийг илрүүлж байь. Маш локиг сэтгэхүйтэй, сэтгэцийн задлал хийхдээ чадамгай Ян Сүмбэр эрүүгийн хэргийн туршин байцаах их ангийн хугацаандаа “5.15” -ны хар бүлэгтэнд холбогдсон онц их хэргийн тусгай хэсэгт хуваагдан ажилсан. Тэр ажилдаа хянуур, туршилгатай. Ямартаа л хамт олон нь “Унтаж амрахгүй ажилдаг дархан хуулийн эмч” гэж цол хайрлахав. 

  Ян Сүмбэрийн гэргий Бай Жинрүнь бол ШББХ-ны Алтан эмээлийн Баяндэрс нийгэм тойргийн эрүүл хамгаалалын хорооны сувилагч. Тэр хоёрын алба хэдийгээр өөр боловч хоёул ажлаа нэгдүгээрт тавина. Хүнд халдварт өвчиний үед гэргий нь сайн дураасаа халдварт өвчний нэгдүгээр хэсэгт ажиллажээ. Гэр бүлээрээ сэтгэл нэгтэй хүний төлөө ажилладаг эдний гэр бүлийг ШББХ-ны “Хамгийн сайхан гэр бүл”-ээр шалгаруулжээ. 

  Ян Сүмбэр өөртөө нэн чанга шаардлага тавьж, төлөв даруухан үнэнчээр чармайсаар ...

Хөлөнбуйр өдрийн сонин,  ШББХ  Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 257
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313