Ногоо жимсний хүрээлэнд усан үзэм, тарвас, амтат гуа, гүзээлзгэнэ, борцог, цагаан ногоо, хаш, улаан лооль, халуун чинжүү, өргөст хэмх гээд бидний өдөр дутмын хүнсэндээ хэрэглэдэг жимс, хүнсний ногоо цөм ургаж байна. Хүн төрлөхтөн эрүүл хоол хүнс хэрэглэхийг зорьж эхэлснээс хойш хотын захад ногоо жимсээ тарих газар түрээсэлэх эсвэл ногоо жимсний хүрээлэнд очиж жимс ногоо тарих иргэд их болсон.
Энэ жил Хөлөнбуйр нутгаар бороо хух элбэг учир ургац арвин байна. Хөлөнбуйрын өдрийн сонины хороо “Өнөр өсөлт элбэг хураалтаа тэмдэглэж Намдаа талархая” аяны хүрээнд Фэн Деү тосгоны Яиү Лиян тосгоны ногоо жимсний хүрээлэнгээс сурвалжиллаа.
Шим тэжээл нь гүйцсэн шүлс гоожуулам жимс ногоотой, тариаланчид нүүр дүүрэн мишээж байна . Энэ хүрээлэнгээс бид өөрсдийнхөө дуртай ногоо жимсээ түүж худалдан авч болно.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл