Малчдын амьдралыг олон нийт хонь үхэр хариулах, морь унах зэргээр л ойлгодог. Мал аж ахуйн салбарын хөгжил өдрөөс өдөрт шинэлэгдэж байна. Шинэ цагийн залуу малчид эрдэм мэдлэгтэй болсон. Тэд амьдрал дээр шинэ санаачлага техник технологийн дэвшлийг нэвтрүүлж байна. Шинэ барга зүүн хошууны Өвөр булаг суманд нутаглах 90 оны малчин залууг Бишрэлт гэнэ. Малчдын төл мал эмнэх, тарилга хийх зэрэг ажилд цаг хугацаа их ордог хүнд хүчир. Бишрэлт энэ ажилд зориулж үхрийн тарилгын жаазыг зохион бүтээжээ. Бишрэлт өдөр үхрээ эргэхдээ мал аж ахуйн үйлдвэрлэлд туслах багажийг төсөвлөн хийдэг гэнэ. Түүний хийсэн үхрийн тарилгын жааз нь хэрэглэхэд хялбар, бүх хэсгүүдийг нь салгаж болдог учраас авч явахад дөхөм. Тус багаж нь үхрийн хүзүүг хавчдаг жаазтай, араас нь хашиж тулах хөндлөн багана гагнасан гэв. Бишрэлт энэ багажиндаа их сэтгэл гаргасан нь илт харагдана. Зурагт лого хийж, хар шар өнгөөр хослуулан будсан байна. Өнгө будгийн санааг Германы хөл бөмбөгийн багын хувцасны өнгөөс сэдэвлэн хийсэн гэх. Хөл бөмбөгийн сонирхлоо малчны ажил амьдралдаа оруулж өгчээ. Тэр багаас хийж дадсан ажлаа хялбарчлах үүднээс өөрийн санаагаа бодит дүр зураг болгосон байна. Мөн жаазаа 40 гаруйг хийж ойр хавийн малчдад худалджээ.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл