БНХАУ-ын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд хоёр дахь хэвлэлийн бага хурлаа 06-р сарын 28-нд хийлээ. Төв хорооны санхүүгийн албаны орлогч дарга Хань Вэньшиү эдийн засаг, нийгмийн хөгжлийн 100 жилийн ололт амжилт, туршлага сургамжийг танилцуулжээ. Хань Вэньшиү хэлэхдээ БНХАУ байгуулагдсанаас хойших 70 гаруй жилийн турш Хятадын эдийн засаг 189 дахин өссөн ба одоогийн байдлаар Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 100 их наяд юаниас давж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон. БНХАУ байгуулагдсаны эхэн үед хүн тутамд ноогдох орлого хэдхэн арван доллар байсан. 70 гаруй жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд Хятад улсын нэг хүнд ноогдох орлого 10000 америк доллароос давсан байна гэжээ. Өөрчлөлт шинэчлэлтээс хойш Хятадын хөдөө орон нутгийн 770 сая ядуу иргэд ядуурлаас ангижирсан. Тухайн хугацаанд Хятадын ядуурлаас гаргасан хүн ам тоо дэлхийн нийт ядуу хүн амын 70 гаруй хувьтай тэнцэнэ. Хятад улс дундаж чинээлэг нийгмийг байгуулж, ард түмэн нийтлэг хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай ахиц дэвшил гаргаж буй юм.
http://www.solongonews.mn, ШББХ Шиү Гуань, Шаов Тан, Танаа, Цэнгэл